Мөнгөтэй, УИХ-ын гишүүнтэй ХҮН...?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 04 ・ 1

Үүсэн байгуулагдаад  ердөө хагас жилийн хугацааг туулахдаа  бизнесийн нөлөө бүхий томчуудыг намдаа элсүүлж, УИХ-ын гишүүнд хүртэл  батлахаа гардуулж амжсан нам бол ХҮН. Өнгөрсөн хугацаанд "Скайтел" компанийн захирал Д.Болор, "OTTEGEN holding"-ийн захирал Н.Отгонбат, "Хера Холдинг ХХК"-ийн захирал Х.Ганхуяг, " Баясах фүүдс"-ийн захирал Н.Энхболд нар ХҮН-д элссэн. 

Хөдөлмөрийн Үндэсний Намыг анх өнгөрсөн оны тавдугаар сард байгуулагдаж байх үеэр барууны санхүүжилттэй гэх хардлага явж байв. Улмаар МҮҮН гэх шашны гаж урсгалыг Монголд сурталчилж явдаг ахай нарын хөвгүүд тус намын удирдах зөвлөлд багтсан нь иргэдийн  хардлагыг төрүүлээд амжсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ХҮН-ыг үүсгэн байгуулсан гэгдэж, санхүүжилтийг нь ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийдэг гэх мэдээлэл ч түгэж байсан билээ. 

Энэ таамгуудыг эхнээсээ батлах мэтээр С.Ганбаатар саяхан ХҮН-д элсэв. Эндээсээ ерөнхийлөгчид нэр дэвших яриа ч   дахин дэлгэрч байна. Гэхдээ С.Ганбаатарыг ХҮН-ынхан бүгдээрээ алга ташаад хүлээгээд авчихсан уу гэвэл үгүй. Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувдын хүү Т.Бат-Оргил л гэхэд С.Ганбаатарыг популист хэмээн цоллож, нэг нүдээрээ ч хардаггүй гэх. ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүний хувиар Т.Бат-Оргил энэ удаа нүдээ аниж, шүдээ зуун байж, С.Ганбаатартай нэг намын тогоонд хамт буцлах нь ээ. 

ХҮН-д мөнгөтэй эрхмүүд элсэх хүртэл бас чиг зүгээр суугаагүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асуух хэрэгтэйг сануулсан тайван жагсаал хийж, орон нутаг, дүүргүүдэд салбар хороодоо байгуулсан. Өөрөөр хэлбэл, ХҮН тодорхой ажлуудаа хийгээд явах санхүүгийн чадамж байгаа гэдгээ харуулсан хэрэг байлаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 14/

    танай намд итгэл найдвар тавьж буй хүмүүс их олон байнлэээ амжилт хүсэе

    Хариулах