Б.Батзаяагийн хэргийн эргэн тойронд

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 05

АТГ Б.Батзаяагийн хэргийг шилжүүлэн авчээ

Шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр гэрээс нь саатуулсан. Улмаар зайсангийн хорих ангид саатуулан хэргийн мөрдөн байцаалтыг явуулж эхэлсэн байдаг.

Тодруулбал, түүнийг  Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөвдүгээрт зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдэж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэн баривчилж, байцааж байсан.  Харин хамгийн сүүлийн мэдээгээр бол Б.Батзаяагийн хэргийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр АТГ-т шилжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Тиймээс ч Б.Батзаяагийн гэх тодотголтой алдарт хэргийг бүхэлд нь АТГ шилжүүлэн авч, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байгаа аж. 

 

Х.Баттулга: Гансүх бид хоёрт эрүү үүсгээгүй

Б.Батзаяагийн хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх  А.Гансүх нарыг сэжигтнээр татсан мэдээлэл цацагдсан даруйд АТГ-аас уг мэдээллийг үгүйсгэсэн. Харин цагдаагийн байгууллагаас Х.Баттулга, Л.Гансүх нарыг сэжигтнээр  тооцсон гэдгээ нуугаагүй юм. 

Гэсэн хэдий ч оны өмнө ЭЦГ дээр мөрдөн байцаалт нь үргэлжилж байсан хэрэг АТГ руу бүхэлдээ шилжсэнээр асуудлыг дахин нягтлах шаардлага үүссэн бололтой. Өөрөөр хэлбэл, АТГ-аас Х.Баттулга, Л.Гансүх нарыг сэжигтнээр тооцож,  байцаалт авах шаардлагатай эсэх дээр нэгдсэн шийдвэрт хүрээгүй байгаа аж. 

Энэ хэргийн талаар Х.Баттулга гишүүн "Л.Гансүх бид хоёрыг сэжигтнээр татсан юм байхгүй. Тавантолгойг үнэгүй шахам өгөх гэж байхад болиуллаа гээд хэргийн захилагч нар зорилтот ажлаа эрчитэй хийж байгаа" гэх тодруулга өгчээ.  Мөн Х.Баттулгын өмгөөлөгчийг цагдан хорьсон талаарх мэдээллийг үгүйсгэж, "Хэвлэлээр гарч байгаа бүх мэдээлэл худлаа. Миний өмгөөлөгчийг саатуулаагүй" гэсэн байна. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх