"Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгоно"

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 06 ・ 5
Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн хүүхдэд л олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс үүдээд өрхийн амьжиргаагаар нь ард иргэдийг гадуурхлаа, хүүхдүүдийг өссөн орчин өмсөх зүүхээр нь гоочиллоо гэсэн бухимдалтай иргэд цөөнгүй байсан.
 
Тэгвэл  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж өөрийн цахим сүлжээндээ "Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцлаа. Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг   гаргах чиглэлд ажиллахаар боллоо .Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм" хэмээнжиргэжээ. Ерөнхийлөгчийн жиргээнээс харахад иргэдийг амьжиргааны түвшингээр нь ангилсан энэ асуудал үгүй болж, хуучин жишгээр аавын хүүг алаг үзэлгүй хүүхдийн мөнгө олгохоор болсон бололтой.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2016 01 сар 06/

    зөв шийдвэр байна шоу л биш байгаасай

    Хариулах
  • kkkkk / 2016 01 сар 06/

    baynd ni orloo gej bayrlah u esbel huuhdiin mungunuus hasagdlaa gej gutarah uu

    Хариулах
  • хэ / 2016 01 сар 06/

    тийм байлгүй дээ,

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 06/

    Ер нь бол багаас нь ядаж нэг талаар нь ч болов нийгмийн ялгааг мэдрүүлэхгүй өсгөх хэрэгтэй. Монгол улс минь...ард түмэн нь бүгд жигд амьдралтай байгаасай гэж мөрөөдөх юм да.

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 06/

    ard tumnii setgeleer togloj hanahgui um daa buzaruud chini

    Хариулах