“Чоно” гуайг уутанд нь хийх ухаант “туулай” хэн бэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 11 ・ 3

Ардчилсан нам улстөрийн сонгуульд ялалт авах хэмжээнд очиж, УИХ-д овоо ахиухан суудал авахаараа л ард олноо, авсан амлалттайгаа хамт мартчихдаг гэмтэй. Өнгөрсөн сонгуулиар ч тэглээ шүү дээ. Бид ч “долоо буудуулаагүйдээ” тэр үү, хулхидуулж хашрахгүй юм даа., зайлуул. 

 

 

Энэ бүхнийг бодохоор өөрийн эрхгүй нэг үлгэр санаанд орж ирдэг юм. Миний үеийнхэн буюу 60, 70-аад оныхон бараг мэдэх байх даа. Бага сургуулийн унших бичиг дээр байдаг “Ухаант туулай “гэдэг Монгол ардын үлгэр шүү дээ. Чоно, унага, туулай гурвын тухай. Тэгвэл өнөөдөр Монголын нийгмийн амьдралд “чоно” нь Ардчилсан нам, “унага” нь бид, “туулай” нь хэн юм бүү мэд гээд төсөөлөөд үзье. Ингэхэд Ардын намынхан үүнийг уншаад нэг их битгий баясаарай гэх байна. Та нар ч мөн адил өөрийнхөө өнгөн дээр “чоно” болдогийг бүү мартаарай.

 

АН-ынхан энэ 2016 онд л цалин, тэтгэврийг нэмэх тухай ярьдаг болсон байна билээ шүү. Энэ чинь эрхэм “саарал гайхал”  уутанд орон, хэсэгхэн зуур амыг нь боолгохдоо дахин биднээрээ тайлуулах гээд байгаа хэрэг шүү дээ. Чоно оо, чоно. 

 

  Үлгэрийн утгыг товчхон ярихад нэг анчин малыг нь идсэн чоныг барьж авааад уутанд хийн, амыг нь сайтар боогоод хээр хаячихдаг юм. Гэтэл түүнтэй унтаж байгаад сүргээсээ хоцорсон унага эхийгээ хайж яваад таардаг. Чоно ч уутан дотроосоо унагыг жинхэнэ уран панаалдана биз дээ. Намайг энэ уутнаас гаргачихвал ингэнэ, тэгнэ гээд намуудаар бол “Мөрийн хөтөлбөр” маягийн юм ярина.  Унага ч уутанд байгаа нөхрийн “Мөрийн хөтөлбөрт” уярахдаа амыг нь тайлтал чоно гарч ирээд юун амлалт, юун амь, өлсч үхлээ гээд нөгөө муу унагыг иднэ гэж дайрна биз дээ. Ингээд аргаа баран бүлтэлзэж суутал ашгүй нэгэн ухаантай туулай таараад, “Арай ч та энэ жижигхэн уутанд багтаагүй байлгүй. Үнэхээр багтдаг юм бол намайг хамт идээрэй” гэж хэлээд өлөн чоныг буцан уутандаа орох үед амыг боогоод унганы амийг авардаг шүү дээ.

 

  Ардчилсан нам биднийгээ өнгөрсөн 2012 оны сонгуулиар яг энэхүү үлгэрт өгүүлдэг чоно шиг хуурч байгаад “уутныхаа” амыг тайлуулсан юм. Тэд “уутанд” байхдаа юу, юу гэж наасан гэж санана. Ингэж жаргуулна, тэгж баяжуулна гэхээс өгсүүлээд түмэн юм амласан юмдаг. Бид ч хөөрхий унгага шиг уяраад л уутны нь амыг тайлж байлаа. Монголын ардчилсан “чоно” нам ч гарч ирсэн, амлалтаа ч мартсан. Тэр ч бүү хэл нөгөө үлгэрийн чононоос ялгаатай нь манийхаа энд тэндээс шууд идээд эхэлдэг байна шүү дээ.

 

Энэ эрхмүүдийн 2012 оны сонгуулийн “Мөрийн хөтөлбөрийг” нь харахаас л ичээд байдаг юм. Гэтэл нөгөө амалж байсан гайхлууд чинь өөрсдөө огтхон ч тоохгүй малилзаж явахыг харахаар үнэхээр гайхмаар. Ёстой л чоно шинжтэй гэхээс өөр юу гэхэв.

 

Тэд ажлын байр, цалин хөлсийг  чинь оцойтол нэмээд өгнө, иргэн бүрийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд ийм,тийм арга хэмжээ авна гээд ёстой бал бурам шиг уриа лоозон хаа сайгүй хадааж байлаа. Манай намын мөрийн хөтөлбөрийн гол цөм нь Монгол иргэн байна. Ингэхдээ эрүүл чийрэг монгол хүн, эрдэм боловсролтой монгол хүн, чинээлэг амьдралтай монгол иргэнийг бий болгоно гээд л аваад байсан юм шүү дээ.

 

Эрх барьж буй намынхан мөнгөгүйдээ ийм арга хэмжээ авлаа гэж огтхон ч бодохгүй байна. Харин ч хямрал нэрийн дор манийхаа халаас руу гараа л улам гүнзгий дүрээд байгаа юм биш биз гэсэн хардлага өөрийн эрхгүй төрдөг.

 

Чухамхүү эх адаггүй ингэж амлаад байхаар нь бид итгээд л уутны нь амны уяаг тайлаад энэ “чоныг” гаргачихсан хэрэг. Гэтэл яав. Гарч ирээд дөрвөн жилийн нүүр үзж байхад юун ажлын байр нэмэгдүүлж, юун цалин хөлс өсгөх. Харин ч хаа сайгүй цомхотгоод, үүнийгээ эдийн засгийн хямрал гэдэг юм руу түлхсэн шигээ налайж суух боллоо. Тэд тэтгэврийн хөгшдийнхөө мөнгө рүү ч гар дүрэхийг оролдов.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Иргэн Баяраа / 2016 01 сар 11/

    АН-хийсэн юмтай хэлэх үгтэй ард түмний төлөө өшөө илүү ч хийх байх итгэж байгааааааа

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 11/

    АН .ын хан хиисэн зүил н тавьсан өртэйгэ харицуулахад дэндүү чамлалттай

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 11/

    АН .ын хан хиисэн зүил н тавьсан өртэйгэ харицуулахад дэндүү чамлалттай

    Хариулах