Н.Энхбаярын хэрхэн заналхийлж байсныг Ц.Элбэгдорж илчлэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 11 ・ 5

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ихээхэн хүчин чармайлт тавьсан Өршөөлийн хуульд авлигачдыг хамруулахгүй байх хувилбарыг УИХ хэлэлцэн батлахын урьд өдөр ерөнхийлөгч олон нийтийн сүлжээгээр дамжуулан МАХН-ын дарга Н.Энхбаярын далд заналхийллийг анх удаа илчилжээ.

Twitter хуудсандаа тэрбээр "Өршөөл надад хамаагүй гэх. Гэтэл хоригийг авбал 1.Төсвийг батлуулахгүй, 2.Засгаас гарна, 3.Их Хурлыг тараана гэх.Энэ Монголын төлөө ажил уу?” хэмээн жиргэсэн бөгөөд хэдийгээр нэр дурьдаагүй ч энэ нь Н.Энхбаярыг хэлсэн гэдэг нь бараг ойлгомжтой юм. Ерөнхийлөгчийн хоригийг тойрон үйл явдал өрнөсөн сар шахамын хугацаанд, хэрвээ энэ хуулийг баталбал МАХН Засгийн газраас гарна гэх зэргээр зүйл бүрээр бойкотлож буй албан бус мэдээ тарж байсан боловч Монголын төрийн өндөр дээд албан тушаалтан энэ мэдээг үнэн хэмээн анх удаа хүлээн зөвшөөрсөн нь Ц.Элбэгдоржийн энэ жиргээ болж байна. Өхшөөлийн хуулийг хэлэлцэх явцад Н.Энхбаяр Засгаас гарна гэхээр үл барам, төсвийг батлуулахгүй, улмаар Их хурлыг тараана хэмээн айлгаж байсныг Ц.Элбэгдорж ийнхүү илчилжээ.

Л.Бат

tonshuul.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 11/

    Nuhuduu Polishid yu bolloo hoeulang chin tegenshvv

    Хариулах
  • зочин / 2016 01 сар 11/

    Юун сүртэй гарчигтай юмбэ дээ. Сүр болоод байхаар юм нэгээхэн ч байагүй бнш дээ.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 11/

    МОЛОМ ҮҮ? ЧИ ҮХВЭЛ ТААРНА.....ҮЕР КИНОНЫ ЗАВЬЧИН ӨВӨӨ БОЛД

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 11/

    Elbegdorj hudlaa hoshgoruulahdaa mun ch garamgai hun dee.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 11/

    Tiim zanalhiilel bsan geed bsan bolovch ulsiin tusuv batlagdagaaraa batlagdaj, zasag ch unsangui, ik hural unana gedeg ch shal hudlaa bolloo. Tegeheer eronhiilogch l hudlaa shoudsan bolj bna.

    1
    Хариулах