Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 12
МИАТ ХХК-ийн захирал асан Г.Жаргалсайхан ажлаа өгөөд удаагүй байгаа билээ . Өөрийн хүсэлтээр бус салбарын сайд М.Зоригтын шахааны улмаас ажлаа өгсөн тэрээр нэгэн ноцтой баримт дэлгэн АТГ-т хандсан байна.
Иргэний агаарын тээврийн салбар Монгол Улсын хувьд стратегийн чухал салбар, хариуцлага, үндэсний эрх ашиг хамгийн өндөр байдаг салбар. Гэтэл М.Зоригт Зам тээврийн сайд болсноос хойш хэрхэн дампуурч байгаа, гадны авиакомпанид тал засч эх орныхоо эрх ашгийг уландаа гишгэсэн ажил хийж байгаа гэдгийг баримт бүхий материалаар хавсарган АТГ-т хандсан байна.
АТГ-т хүргүүлсэн Г.Жаргалсайханы өргөдөлд ИНЕГ болон МИАТ компанийн Улаанбаатар хотын банкны дансанд байх мөнгийг өөрийн хувь эзэмшдэг Голомт банкинд байршуулахыг өөрөө болон бусдаар дамжуулан тулган шаардсан гэх бичлэг, ТӨХ-ний уулзалтын тэмдэглэлийг хавсаргасан байна. Мөн ноцтой нь “Монгол, Турк хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Туркиш Эрлайнс” Монгол руу, “МИАТ” Турк руу долоо хоногт тус бүр гурван нислэгийн эрхтэй, хоёр тал тус бүр 500 зорчигч тээвэрлэх эрхтэй. Гэтэл “Туркиш Эрлайнс”-ынхан долоо хоногт хийх нислэгээ тав болгоё, онгоцоо томруулъя ингэхийн тулд саналж бичигт өөрчлөлт оруулъя гэж байсан.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.