“ Миний мэдэх З.Энхболд”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 13 ・ 5
 
Нэгэн сэтгүүлч “Миний мэдэхгүй З.Энхболд” хэмээх зохиол бичиж байгаагаа зарлаад буй. Өнөөдөр хэн ч тэр тусмаа ардчиллын нэгэн гэрч болж яваа ахмад сэтгүүлчийн мэдэхгүй УИХ-ын дарга байна гэвэл бас гунигтай.

 

Сэлэнгэд төрсөн Өвөрхангайн харьяат энэ эрийг улстөрийн хүрээнийхэн хамгийн хорчин улстөрчдийн нэгэн гэлцдэг. Энэ нь ч оргүй зүйл биш. Улстөрд хүрнэ гэсэндээ хүрч, түүнийгээ яаж ийж байгаад л бодитой болгож чаддаг асар их “авьяас” түүнд заяасан нь тодорхой харагддаг.

Монголын улстөрийг 20 хэдэн жил самарч байгаа экс соцдекүүдийн нэг болох түүний хувьд эдүгээ карьерынхаа дээд өндөрлөг буюу УИХ-ын даргын суудалд бас АН-ын даргын суугаад байгаа.

1996 онд “АХ” эвсэл сонгуульд анх удаа ялах үед Гончигоо, Н.Алтанхуяг нарын “сайн ах нар”-ынхаа буянаар тухайн үеийнхээ хамгийн том амтат бялуу болох шинэ тутам байгуулагдсан ТӨХ-ны/Үүнээс өмнө дандаа Өмч хувьчлалын комисс нэртэй байв/ даргын суудалд тухалж билээ.

Түүнийг анх ТӨХ-ны дарга болох үед Монголын хамгийн гайгүй гэсэн үйлдвэрүүд хувьчлагдсан гэхээр ямар том алба хашиж байсныг нь хүмүүс ойлгодог.

Тэр үед л ардчилал нэрийг малгайгаа болгодог одоогийн олигархиуд төрийн өмчийг цөөн хэдэн төгрөгөөр худалдан авсан нэр зүүцгээж байлаа. Түүний үед л Монгол улсыг 70 жил тэжээж ирсэн томоохон үйлдвэр заводууд луйварчдын гараар ороод дашийн шог болж байлаа.З.Энхболд болон Д.Одхүү нарыг яг тэр үед Н.Алтанхуягийн “хасар басар” хоёр гэлцдэг байсан гэдэг.

1998 оны зун Үүрэг гүйцэтгэгч Засгийн газрынхаа тушаалаар тухайн үеийн Монгол улсын ганц саалийн үнээ гэгддэг байсан Эрдэнэтийн ГОК үйлдвэрийн захирал асан Ш.Отгонбилэг агсны өрөөг “Одхүү”-дэж “нэг ёсондоо эвдэлж ороод” Д.Дорлигжавыг захирлаар тавьж бөөн шуугиан дэгдээж байлаа.

1999 онд “АХ” эвслийн гуравдахь Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсан түүнийг албан тушаалаас нь хусч билээ. Үүнд юм санасан тэрээр Гончигоо даргынхаа зөвлөхийн албан тушаалыг ашиглан Ж.Наранцацралтыг хуурамч захиагаар унагаахад гол үүргийг гүйцэтгэж чадсан байдаг. Эрдэнэтийн үйлдвэрийг ганц Белазны дугуйны үнэд ч хүрэхгүй мөнгөөр зарах гэсэн хэмээх хөгийн алдаа мадагтай захиаг чухам энэ эр л хаа байсан Москвагаас олж ирсэн гэлцдэг.

Ингэж амтат суудлаа алдсаныхаа хариуг авч чадсан тэрээр 2004 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшиж өрсөлдөөд маргаантай байснаас ТӨХ-г дахин нэг жил эзэгнэж билээ.

2000 оны УИХ-ын сонгуулиар “АХ” хэмээх эвслээ тараачихаад тус тусдаа орсон ардчилагчид үсгүй болтлоо хусуулах гэгчээр болж, сөрөг хүчинтэйгээ хуйвалдан унагаж байсан Ж.Наранцацралт агсан л экс МҮАН-ын нүүрийг тахлах ганц суудлыг олж ирж байлаа.

Тэр жил төрж өссөн нутаг Сэлэнгэдээ нэр дэвшсэн З.Энхболдод тус нутгийнсонгогчид итгэл үзүүлээгүй. Сонгуулийн дараа 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ганцхан том зорилготой байсан Р.Гончигдорж ардчиллын төлөөх намуудын нэгдэл гээчийг санаачилж, 12 дугаар сарын 6-нд АН-ыг байгуулж байлаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 14/

    MAN eeljnt gutgelegee hiij baigaa yum baihdaa. gutgeed bai ulam tod gyalalzah bolno.

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 13/

    Xen notolxiin zaxialgaar xvnii ner tord xaldaj bna bitgii negniigee ingej bgach xogiiin garuud

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 13/

    Zaxialgaar xvn gvtgexee boli

    Хариулах
  • zochin / 2016 01 сар 13/

    Songuuli bolox gd ng negniigee barij idex ni ee ta nar xvniig ingj zowshoorolgvi muulj boloxgv sh d xiix ymaa xiisen xvn

    Хариулах
  • Дамдиа / 2016 01 сар 13/

    Ингэж гүтгээд яахнав дээ наад хэлээд байгаа баримтаа нотолгоотой болгоод нотариатаар батлуулаад 2% канондуулаад хий тэгвэл сая нэг юм хүмүүс итгэнэ 5% ийг ажил болгох гэж бхад МАН ийн явуулга аймар муухай санагдаал бна шүү

    Хариулах