М.Зоригт сайдын МИАТ-ийг "дампууруулах" төлөвлөгөө

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 13 ・ 1

М.Зоригт сайдын МИАТ-ийг ”дампууруулах” төлөвлөгөө

 

Ч.Сайханбилэгийн танхимын нэг сайд АТГ-т дуудагдахаар боллоо. Учир нь “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан Зам, тээврийн сайд М.Зоригтыг АТГ-т өгсөн байна. Г.Жаргалсайханы тухайд Зам, тээврийн сайд М.Зоригтын “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон тус компанийн санхүүгийн нөхцөл байдалд нь хэрхэн нөлөөлөх болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээлж байсан билээ.  

М.Зоригт сайдын тухайд, гэрэл зургийн аппарат мөрөвчилж, энд тэнд зураг авалт хийж, идсэн ууснаа цахим орчинд гайхуулсан шигээ явах болсон. Ямартай ч олон нийт түүнийг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүн ингэж явахаас яах вэ хэмээн зөвтгөдөг. Гэтэл тэрбээр энэ бүхний цаана ихээхэн но-той нэгэн бололтой. М.Зоригт сайд өчигдөр өөрийн “Твиттер” хуудаснаа “Өглөө 07:30-д МИАТ ирж тайлан тавина. Каал зүрхтэй, эх орон гэж хоосон дэлдэх. МИАТ-ийн захирлуудыг харахаас дургүй хүрэх”, “МИАТ-тай бартер, тиккет тохирсон баагийнуудтай наймаа буцаж байгааг хэлчихье” гэх зэргээр жиргэсэн юм. Тэгвэл өнөөдөр Зам тээврийн яамны сайдын шуурхайд МИАТ-ийнхэн ирсэнгүй хэмээн М.Зоригт сайд жиргэв. Ийнхүү Зам тээврийн яамны сайдын шуурхайд МИАТ оролцоогүй аж.
 


 

 



Харин М.Зоригт сайд болон МИАТ-ийн хооронд ямар зөрчил үүсэв гэдгийг мөрдөөд үзэхэд эцсийн цэг нь сайдын ашиг сонирхлын зөрчил байгаа болж таарч байна.  Учир нь ТӨХ-ны дарга Ц.Нанзаддоржийн өрөөнд МИАТ, ИНЕГ-ын дарга нар, санхүү хариуцсан дарга нарынхаа хамт хоёр өдөр ээлжлэн дуудагдаж уулзсан ярианы бичлэг нь нийтэд ил болсон. Олон нийтэд нэгэнт ил болсон хурлын протоколд дурдсанаар, Зам, тээврийн сайд М.Зоригт “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан руу утасдаад “Одмөнхөд хэлсэн юм байгаа, тэрнийг нь дэмжээрэй” гэсэн. Ирээд асуухад “Голомт банк руу мөнгөнүүдээ тат гэж байна аа” гэсэн байгаа юм. Үүний маргааш буюу аравдугаар сарын 14-нд ИНЕГ-ын дарга Г.Нямдаваатай ТӨХ-ны дарга, Тамгын газрын дарга, Төрийн банкны орлогч дарга нар уулзалт хийхэд мөн л “Албан бичгээр чиглэл өгөхгүй бол дарамтална” гэсэн нь протоколд байгаа юм.

Мөн ИНЕГ сүүлийн нэг сарын хугацаанд Голомт банк руу таван сая ам.доллар, гурван тэрбум төгрөг татаад байгаа. Одоогийн байдлаар Голомт банкинд 12 сая ам.доллар, Худалдаа хөгжлийн банкинд гурван сая ам.доллар, Төрийн банкинд 667 мянган ам.доллар, Улаанбаатар банкинд дөрвөн сая ам.доллар байна гэж ярьсан нь дээрх  протоколд тэмдэглэгдсэн. Түүгээр ч зогсохгүй  М.Зоригт албан тушаалаа ашиглан тушаал өгч,  ашиг сонирхлын хамааралтай “Голомт” банк, түүний ТУЗ-ийн дарга, хүү З.Тэмүүнтэйгээ уулзуулж “МИАТ”, ИНЕГ-ын дансан дахь их хэмжээний мөнгийг Төрийн банк, Улаанбаатар банкнаас “Голомт” банк руу татан төвлөрүүлсэн гэх мэдээлэл гарсан. Дээрх мэдээлэл ил болсны дараа “Голомт” банк руу татсан зарим мөнгөө буцаан татсан байж болзошгүй гэхчлэн хардаж сэрдэх яриа ч үүсч байлаа.  Харин энэ талаар “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхан албан ажлаа өгснийхөө дараа ийнхүү шалгуулахаар АТГ-т өргөдөл гарган шалгуулахыг хүссэн байна.

Түүнчлэн МИАТ-ийг шахах даалгавартай байгуулагдсан гэх “Монголиан эйрлайнс” буюу “Хүннү эйр”-ийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг нь “Бодь” групп. Өөрөөр хэлбэл, Голомт банк гэсэн үг. Тэгэхээр МИАТ-ийг шахаж гаргахад түүний орон зайг “Хүннү эйр” эзэлнэ. Ингэснээр “Хүннү эйр” хамгийн ашигтай Токио, Сөүл чиглэлийг эзэлнэ.



Энэ нь мэдээж М.Зоригт сайдад ашигтай.  М.Зоригтын дээрх үйлдэл ашиг сонирхлын зөрчил биш гэж үү. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: