Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 13
・ 2
Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг хуулийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ талаар “Уг хууль Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн учраас байнгын хорооны хуралдаан дээр дэмжигдээгүй. Үүнийг УИХ-аар дахин хэлэлцүүлэхээр Ерөнхийлөгч санал, санаачлага гаргасан. Тиймээс манай бүлгийн гишүүд ярилцаад нэгэнт байнгын хороогоор дэмжлэг авч чадаагүй хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй. Зарим нэг зүйл, заалтыг хүлээж авахад төвөгтэй байдалтай байна. Харин цэгцэлчих юм бол хүлээж авах боломж бий. Тэгэхгүй бол улс төрийн хэрүүлийн алим үүсэх нөхцөл байдалд орно. Хаврын чуулганаар энэ асуудлыг магадгүй хэлэлцээд” гэж хэлсэн.
Харин МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Энэ асуудлаар МАН-ын бүлэг дахин хуралдана. Бүлгийн дарга одоогоор эзгүй байгаа учир уг хуулийн төслийг хэлэлцээгүй. Ер нь ” гэсэн билээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат уг хуулийг эсэргүүцэж мэдээлэл хүртэл хийж байсан.
Хууль санаачлагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд улс төрийн намуудыг хариуцлагажуулах, үйл ажиллагаа болон санхүүжилтийг нь ил тод болгохоор уг хуулийн төслийг санаачилж өргөн барьсан. Гэтэл . гэсэн билээ.
Ямартай ч уг хууль өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэгдэх нь. Гэхдээ уг хууль дэмжлэг авч чадахгүй нь улс төрийн гол хүчин болох АН, МАН-ын байр сууринаас харагдаж байна. Хуулиар улс төрийн .
Тодруулбал, тус хуулиар 10 шинэчлэл хийгдэх юм.
Намуудыг олон шинэ гишүүнтэй байхын төлөө кампаничилж элсүүлдэг биш олон асуудлын шийдлийг олохын төлөө бодлогоор өрсөлддөг болох ёстойг хуулийн төсөлд тусгажээ. Мөн улс төрийн намыг бүртгэдэг, хянадаг тогтолцоог шинэчилж, . Намууд сонгуульд нэр дэвших эрхийн төлөө гишүүдээсээ хандив, барьцаа, дэнчин, мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг бууруулахаар заасан байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.