ТӨХ-оос болоод Цэцийн дарга “лексус 570”-аа унаж чадахгүй байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 14 ・ 4

1452662432_amarsanaa (1)

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг /2015.02.17/ яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор бага шатахуун хэрэглэдэг автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлийг Төрийн өмчийн хорооны дарга нарт үүрэгдсэн.

Гэвч энэ шийдвэр гараад жилийн нүүр үзсэн ч хангалттай хэрэгжсэнгүй. Ихэнх дарга нар тухайн үедээ дүр үзүүлээд л өнгөрсөн. Харин одоо бүгд том тэргээрээ хот дотор холхиж, эхнэр хүүхдээ зөөж байна.

Уг нь Ерөнхий сайдын шийдвэр дарга нарын тансаг хэрэглээг хязгаарлахад оршиж байлаа. Түүнээс нэг дарга том, жижиг хоёр автомашинтай бол гэсэн зүйл огт байхгүй. Тэгсэн өнөөдөр даргын автомашин гээд том жижиг хоёр машин гражид зогсож байх нь сонин. За энэ ч автобаазынхны л яриа түүнээс батлагдсан зүйл биш. Тэгвэл дарга нарын тансаг хэрэглээг хязгаарлах Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг Төрийн өмчийн хорооны удирдлагууд хэрхэн биелүүлсэн бэ. Эсвэл татан буугдах тухай яригдаж байгаа юм чинь гээд хэрэгжүүлэлгүй хаячихсан уу. Гэхдээ одоохондоо цалин авч л байгаа биз дээ. Тийм бол одоо ажлаа хий. Цаана чинь дарга нар яагаад лексус 570 унаж болдоггүй юм гээд барьцаад эхэлсэн байна шүү. Хэн гэж үү?

Үндсэн хуулийн цэцийн дэд дарга , гавьяат хуульч Н.Жанцан гуай “Цэцийн дарга лексус 570 унаж болохгүй, бусад нь болдог. Энэ ямар логик вэ” гээд л барьцсан янзтай ярилцлага өгөөд явж байна. Гавьяат хуульчийн хувьд Ерөнхий сайдын захирамж шийдвэрийг дагах ёстой л доо. Гэвч бусад дарга нар том автомашинаасаа татгалзаж чадахгүй байгаа учраас ийнхүү барьцаж ярих нь аргагүй л дээ.

 

Ер нь Үндсэн хуулийн цэцийн дарга тэр тусмаа л том автомашинд дурламааргүй л санагдаад байдаг юм. Хууль тогтоогчдын шийдвэр захирамжийг тэргүүн эгнээнд дагаж, мөрдөж, биелүүлж, улмаар, дарга нар, ААН-үүд ард иргэдийг дагаж мөрдөхөд уриалах ёстой баймаар.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: