Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 14
・ 1
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хар дүрс хулгайд алдагдаж, сошиал ертөнцөд П.Анужин, Б.Баатар хоёр шиг сонирхолтой хүн үгүй болов. Дээрээс нь нэмээд Н.Энхбаяр, Х.Баттулга нарын улстөрийн шоу яваад байна уу гэх ч хардлага ажиглагдаж байна. Цаашлаад хулгайд алдагдсан хар дүрсэн дотор С.Зориг агсны тухай хийхээр бэлтгэгдэж байсан киноны дүрсүүд ч яваа гэх.
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн нэр өдийг хүртэл Херо энтертайментийн Б.Баатар, П.Анужин нараас салаагүй. Сүүлд нь Х.Баттулга гишүүн нэмэгдсэн. Хар дүрсэнд байгаа яриагаар бол олон нийтийн харддагчлан Х.Баттулга нэвтрүүлгийг шууд санхүүжүүлдэггүй бололтой. . Гэсэн хэдий ч нэвтрүүлэг дунд хагасаасаа цэвэр Х.Баттулгын үзэмжээр явж ирсэн нь харагддаг. Хүний эрх, бүдүүлэг энэ тэр үгийг цээрлэн ярьдаг П.Анужин Х.Баттулгын нэвтрүүлгийн дугаарын үеэр говийн худаг дээр хэдэн бага насныхныг хоргоож “Х.Баттулга бол сайн хүн” гэж хэлүүлсээр зогсдог. Түүнчлэн зочин бүр дээр ерөнхийдөө Х.Баттулгын ярьж явдаг санааг зөвшөөн ярих чиглэл харагдах болсоор удав.
Тэгэхээр яагаад мөнгө төгрөг нэг их өгөөд байдаггүй, дээрээс нь Б.Баатар гэж айхтар том ертөнцтэй хүний бэлтгэдэг нэвтрүүлэгт Х.Баттулгын санаа нэвт шувт тусгалаа олсоор байна? Арай Энэ нэвтрүүлэг анхнаасаа ямар зохиогчтой болох нь тодорхойгүй байсан. Анхлан зөв хооллох урлаг ярьдаг байсан донжлог П.Анужинг гаргаж ирэнгүүтээ “хөтлөгч” гэж нэрлэсэн. Яваандаа П.Анужин продюсер, санаачлагч болтлоо дэвшив. П.Анужинг санаачлагч болохоос өмнө “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санааг дуучин Б.Амархүүгийн аав Д.Борхүү гаргасан гэх яриаг Херо-гийнхон түгээж байсан удаатай. Тэгснээ дуучны аавыг гэнэт жийж, П.Анужинг санаачилсан болгон, овгийг нь өөрчилсөн хэдий ч олны анхааралд өртөлгүй тэгсгээд мартагдсан.
Санаачлагчийн тухай яриа яагаад хөврөх болсон гэхээр Х.Баттулгын “Түмэн хишигтэн” төсөлд түүхчээр ажиллаж байсан залуу гэнэт нэг өдөр “Энэ нэвтрүүлгийг би санаачилсан юм” гэж гарч ирсэн нь бий. Түүхч залуугийн тэр үед ярьж байснаар бол нэвтрүүлгийнхээ санааг компьютер дээрээ бичиж үлдээгээд хөдөө судалгааны ажилд яваад хоёр сар болоод ирэхэд нь аль хэдийнээ цацагдаж эхэлсэн байсан гэх. Түүхч залуу бичсэн нэвтрүүлгийн төлөвлөгөөндөө эрэгтэй эмэгтэй хоёр хөтлөгчтэй байхаар тусгаж, Б.Лхагвасүрэн гуайн имижийг онцолсон гэх.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.