Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 15
・ 1
Монгол Улсын хүн ам өнгөрсөн жил гурван саяыг давсан билээ. Өдгөө энэ гурван сая хүний тэн хагас нь нийслэл Улаанбаатар хотод аж төрж буй. Гадаадад 300 орчим мянган хүн сурч, ажиллаж, амьдарч байгаа, нийслэл хотод нэг сая 500 мянган хүн оршин сууж буй гээд бодохоор цаана нь нэг сая 200 гаруй мянган хүн 21 аймагт хуваагдан аж төрж байгаа юм.
Хүн амын нягтрал ийм болсон тул УИХ-ын 76 гишүүний тэн хагасыг нь Улаанбаатар хотоос сонгох ёстой гэсэн санаачлагыг зарим нэг улс төрийн нам, хүчнүүд гаргасан нь зөв зүйл мэт санагдана. Хүн амын тал нь оршин сууж байгаа нийслэл хот тэгвэл УИХ-д 38 гишүүнийг өөрийн төлөөлөл болгож суулгах ёстой болж таарна.
Гэтэл энэ удаагийн сонгуулиар ийм зүйл болохгүй бололтой. Хуучнаараа явж таарах болж байх шиг. Сүүлийн үед явуулсан хөндлөнгийн судалгаагаар хөдөө орон нутагт АН-ын нэр хүнд унаж, эсрэгээрээ МАН, МАХН-ын рейтинг өссөн дүн мэдээтэй байгаа.
Харин нийслэл хотод АН-ын нэр хүнд тогтвортой өндөр хэвээр байгаа тул М.Энхболд гэдэг уяач даргатай намынхан хотод ялалт байгуулж чадахгүй гэж айсандаа энэ зөв зүйтэй санаачлагыг ер дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.