Гишүүдийн сэтгэцийг шалгуулъя

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 18

Эмчийн байнгын хяналтад болон сэтгэцийн хувьд асуудалтай хэрэг төвөгт холбогдоход ял эдэлдэггүй хуультай. Тэгвэл эрхэм гишүүд ч гэсэн иймэрхүү дархан эрхтэй. Хэдийгээр УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдгээр тэд хамгаалуулж байгаа ч угтаа бол хэлсэн үг хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгээрээ тэд сэтгэцийн өвчтөнөөс ялгаа алга.

УИХ-ын гишүүний сэтгэц эрүүл гэдгийг хэн батлах вэ. Хэн ч батлахгүй. УИХ-ын гишүүнээр нэр дэвшихийн өмнө эрүүл мэндийн хувьд эрүүл саруул гэдгээ батлуулдаг ч эрхэм нэр дэвшигч сэтгэцийн хувьд асуудалтай гэсэн дүгнэлтийг хэн ч гаргадаггүй. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд байнгын эмчийн хяналтад байдаг эмээ авч уугаад явдаг хүмүүс төрийн албанд олон л байдаг гэсэн ам дамжсан яриа бий. Тэр тусмаа УИХ-ын гишүүдээс ч байдаг сурагтай. Ер нь сүүлийн үед УИХ-ын эрхэм гишүүдийн сэтгэцийг мэргэжлийн эмчээр нэг өдөр нэг цагт нэгэн зэрэг үзлэгт хамруулахад гэмгүй юм шиг санагддаг боллоо.

Төрийн төлөө ажиллана гэж тангараг өргөөгүй, түмний итгэлийг дааж сонгогдоогүй хэсэг нь бурхан тэнгэртээ харьцдаг, эх дэлхийн нарны илч энергийн тухай ярихаар бүгд л сэтгэцийн өвчтэй гэж оношилдог. Их Эзэн Чингис хааны сүнс сүлдийг дуудаж, газар буулгах талаар ярьсан бүсгүй ч сэтгэцийн өвчтэй болоод өнгөрсөн. Тэгвэл парламентын танхимд ард түмнийг төлөөлж суугаа хүмүүс дотор эдгээр хүмүүсээс ч долоон дор зүйлийг бодож сэтгэж яваа хүмүүс байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх