ХҮН намын дарга С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 18 ・ 1

 

Хөдөлмөрийн үндэсний намын ээлжит бус Их хурал энэ сарын 17,18-ны өдөр болж, тус хуралд 300 гаруй төлөөлөгч 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн намын хороодыг төлөөлөн оролцжээ.

 Мөн хурлын үеэр намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна.

Тэрээр хүсэлтээ ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандад өгөөд Төв хорооны гишүүдэд хандан намын даргад С.Ганбаатарыг санал болгосон аж. Ингээд санал хураалтаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН намын даргаар 98 хувийн саналаар сонгогдсон байна. Тэгвэл дөнгөж сая тэрбээр 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарласан байна. 

Т.Буянаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bataa / 2016 01 сар 19/

    Áè ÷ Õ¯Í íàìûã ñîíãîîä íýã àçàà ¿çíýý

    Хариулах