О.Баасанхүү лааз өшиглөнө

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 19 ・ 2

2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны үдэш шавилхан биетэй нэгэн залуу гэнэт од болсон түүхтэй билээ. Тэр өдөр АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн ажилтнууд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг удаа дараа дуудаж, мэдүүлэг авахыг хүссэн боловч хүрэлцэн ирээгүй гэдэг шалтгаанаар баривчлахыг оролдсон ч тэрбээр “Оргил” рашаан сувиллын дэргэд байрлах гэртээ ороод хаалга үүдээ дангинатал түгжиж, өөрийн бараа бологчид, намынх­наараа хамгаалуулж шөнөжингөө юм болсныг бид мэднэ. Телевизийн сэтгүүлчид газар дээрээс нь уг хэрэг явдлыг шууд дамжуулж байсан бөгөөд тэр үеэр “Би Ерөнхийлөгч Н.Энхбаярын өмгөөлөгч нь байна.

Ярих юм байвал та нар надтай ярь, хууль зөрчихөө больцгоо” хэмээн нэг залуу цод цод дуугарч байсан билээ. Өглөөгүүр цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн байж Н.Энхбаярын бор оймстой хөлийг гозолзуулаад дуут дохио хангинуулсан машинд чихээд авч явсан. Тэр цагаас л түүний төлөө үнэнчээр зүтгэж, чанга дуугарч байсны хүчинд УИХ-ын сонгуулиар МАХН-ын нэрийн жагсаалтад дээгүүр бичиг­дэж, удалгүй гишүүний зөөлөн сэнтийд заларч чадсан сүйхээтэй нэгэн бол О.Баасанхүү юм. Тэгвэл мань хүн УИХ-ын дэргэдэх Өргөдлийн байнгын хорооны даргын ажлаа энэ сарын 12-ны өдөр гишүүн Ж.Батзанданд хүлээл­гэж өгөв.

Сүүлийн үед түүнийг намын даргатайгаа зөрчилдөх болсон, том том дуугарч эхэлсэн хэмээн гадуур ярилцах болсон билээ. Тиймдээ ч намын удирдлагууд нь О.Баасанхүү гишүүнийг ад үзэж, 2016 оны сонгуулиар намын жагсаалтад дээгүүр бичихгүй гэсэн яриа хүчтэй дуул­дах болжээ. Хэрэв энэ яриа үнэний хувьтай бол О.Баасанхүү энэ зунаас жирийн иргэн болж, гудамжинд лааз өшиглөх бололтой.

 Эх сурвалж www.wikimon.mn

 

Эх сурвалж www.wikimon.mn
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ноён тагтаа / 2016 01 сар 28/

    хүүе хуцдаг халтарвэ наад үг хэл амаа бодоорой чи хөөе сэтгүүл ч хүн байж арчаагүй юм бичэх юмаа лааз хөшиглөнө гэж чиний эцэг эх чи тэр амжилтанд хүрээгүй байхдаа лааз хөшиглөж яваж байсан юм байна

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 19/

    Hooe pizda setgvvlchee jiriin irgen geheeree gudamjind laaz hoshgoldog yumuu

    Хариулах