Н.Алтанхуягийн араас Х.Баттулгыг явуулахаар шийджээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 19 ・ 3

2012 оны УИХ-ын сонгуулиар АН ялалт байгуулж, парламентад олонхи болсны гол гавьяаг яалт ч үгүй УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай холбож үзэхээс өөр аргагүй билээ. Тэрбээр намаа удирдан сонгуульд амжилттай оролцуулж, өөрөө Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил гаруйн хугацаанд ажилласан.

Гэвч АН-ын бүлэглэл, фракциуд 1996-2000 онд эрх барьж байхдаа гаргасан томоохон алдаануудаа давтаж, тогтвортой байсан засаглалыг Н.Алтанхуягтай нь хамт хөмрөөд хаячихсан. Тэд ажил хийж байгаа, тэр хэрээр шүүмжлэл хүлээж байгаа нэгнийгээ түлхэж унагаадаг муухай зуршилтай улс. Н.Алтанхуягийн толгойлдог “Алтан гадас” фракци дэндүү хүчирхэг боллоо, одоо дийлдэхээсээ өнгөрлөө гэж айгаад Ц.Элбэгдорж, З.Энхболд, Х.Баттулга, Э.Бат-Үүл тэргүүтэй фракци, бүлэглэлүүд нэгдэж Норовын хүүг унагаах операцийг амжилттай хэрэгжүүлсэн.

Хүр­гэн Г.Дэнзэнгээр нь эхлүүлж, хөөрхий муу “нүүрсчин” Л.Гансүхээр туг тахих зэргээр өөдгүй загнасныг Монголын ард түмэн хоёр нүдээрээ харсан. Тэгвэл одоо тэдэнд бас нэг дийлдэшгүй атаат дайсан бий болсон гэж санагджээ. Тэр нь “Женко” Х.Баттулга. Амьд­ралын их сургуульд дэндүү сайн суралцсан Х.Баттулга ард олны дотор дэндүү нэр хүндтэй болоод эхлэн­гүүт “За, баларсаан. Өнөөх чинь удахгүй дийлдэхээ болих нь.

Аягүй бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвших нь. Эртхэн шиг унагаая” гэж сандралдан эргэн тойронд нь ажиллаж байсан хүмүүсийг баривчлан хорьж, байцаах, эрэн сурвалжлах зэргээр нэр хүндийг нь хараар будаж эхлэв

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 19/

    Женко-гоор битгий оролд. зүрх сэтгэлээ монголдоо зориулсан эр шүү!

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 19/

    Battulga chine orosiin tagnuul hogiin lalar tolgoi shuu dee. Mongoliin tumur zamiig boosoor baigaad manai zah zeeliig orosuudad olguulj 10 terbum dolloriin orlogiig haasan orosiin gichiid tolgoigoo meduulsen buzar oligarh gahai.

    Хариулах
  • bataa / 2016 01 сар 19/

    Ýíý æèë /Õ¯Í/ íàìûã äýìæèæ á¿ãäèéã íü äýýëèéã íºìºðãºå

    Хариулах