Ч.Сайханбилэгийн танхим дахин ганхаж эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 20 ・ 2

Ч.Сайханбилэгийн танхим дахин ганхаж эхэллээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Түүнийг Ерөнхий сайд болохтой зэрэгцэн огцруулах асуудал яригдаж эхэлсэн. Гэсэн хэдий ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн Ч.Сайханбилэгийн Засгийн газар яаж ийгээд нэг жилийн нүүр үзээд байв. Энэ нэг жилийн хугацаанд Засгийн газарт хамтарч байсан МАН-ыг хөөж, МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслээс засагт орсон. Гэтэл түүний танхимын нэг гишүүн авлигын хэргээр баривчлагдсанаар дахин ганхаж эхлээд байв.

    Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга нэлээд эртнээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Бараг л Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдсон өдрөөс л түүнийг огцруулна хэмээж байсан гэхэд хилсдэхгүй. Харин түүний санаачилгад тухайн үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, О.Баасанхүү нарын гишүүд нэгдээд байсан ч гишүүдийн тоо 19 хүрээгүй учир саналыг өргөн барих боломжгүй байсан юм. Гэсэн ч Г.Уянга гишүүн гандан буурахгүй гарын үсэг цуглуулж, огцруулах бичгээ ч тун хямгадаж байсан бололтой. Учир нь өчигдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 19-нд түүний жил тойрон хадгалсан саналыг дэмжиж гарын  үсэг зурсан гишүүдийн тоо 19-д хүрчээ.

Тиймээс УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд  Ерөнхий сайдыг огцруулах саналаа УИХ-ын даргад өчигдөр өргөн барьсан юм. Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барих үеэрээ УИХ-ын гишүүн Г.Уянга "Дубайн гэрээ байгуулж Оюутолгойгоос Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулж, эх орны эрх ашгаас урвасны учир Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэгийг огцруулах бичгийг УИХ-ын 19 гишүүн дөнгөж сая өргөн барилаа. Энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд явах байх" хэмээн мэдэгдсэн. Харин Х.Болорчулуун гишүүн Оюутолгойн гэрээ болон ашиг хүртэж чадахгүй талаар дурдаад "Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулахаар хуулийн дагуу УИХ-ын даргад өргөн барьсан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bataa / 2016 01 сар 20/

    Ìîíãîëûí àðä ò¿ìíèé àìüäðàëûã óíàãàñàí àìüòàí

    Хариулах
  • ЗҮРХ ЗОРИГ НЬ БАНДААШИНДАА ОРЧОО ЮУ. СЭРЭЭЧ / 2016 01 сар 20/

    ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАА Ч ТОМИЛЧИХОЖ ЧАДАХГҮЙ ХҮН ЯАЖ ЗАСАГ АВЧ ЯВЖ ЧАДАХ ВЭ ДЭЭ. ОДОО БҮР БАЙЧААД НЭГ жижигхэн ДАРГА ХАМАГ АЖЛЫГ НЬ ХИЙЧИХСЭН САЙД НАРЫГ НЬ ХӨӨЖ ТУУГААД Л БАЙЖ БАЙДАГ БОЛЛОО

    Хариулах