Р.Бурмаа сайд аа, ганц албан бичиг өгчихөөч дээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 20 ・ 1

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа­гаас ердөө ганцхан бичиг л гуйх гээд байна.  ВЕВ” Нано- квант био технологийн бүтээг­дэхүү­ний төслийн багийнхны өм­нөөс энэ гуйлтыг хэвлэлээр дайж, танд хүр­гэж байгаа санаатай юм.  Төслийн багийнхан өнөөдөр гур­ван янзын бүтээгдэхүүн гаргаад, үйлд­вэр­лээд эхэлчихсэн байгаа. Тод­руулбал, “BEB амин дэм” бэлдмэл буюу бүх төрлийн мал амьтанд зориулсан тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн. Ургамлын фотосинтезийн явцыг идэвхжүүлж,  ургалтыг хурдасгаж,  чанарыг дээшлүүлж, хадгалалтын хугацааг уртасгаж өгдөг дөрвөлсөн үйл­чил­гээ­тэй “Эл Си” бэлдмэл. Модыг хор­тон шавьжнаас хамгаа­лах наалт гэсэн гурван бүтээгдэхүүн үйлд­вэр­лэж байгаа юм. Одоохондоо Монголд үйлдвэрлэх үйлдвэр байхгүй учраас Хятадын гурван үйлдвэрт бэлтгэж, нэг том лабораторид найруулж байна.

Дээрээс нь “Эл Си” гэдэг бэлдмэлийг Хятадын 32 мужийн 17-д нь хэрэглэж, үр тариа, хүнсний ногооныхоо ургалтыг сайжруулж эхэлсэн байгаа юм. Цаашлаад Зүүн өмнөд Азид, Африк, Америк тивд хүртэл хэрэглэж байна.  Урд хөршийнхөн энэ бүтээгдэхүүнийг аль хэдийн туршаад, хэрэглээд, үр шимийг хүртээд, лабораториар баталчихсан.

Баталсан гэдгээ илэрхийлэх тамга тэмдэгтэй гэрчилгээгээ гаргаад өгчихөж. Манай улсын Оюуны өмчийн газар ч гэсэн патент өгчихөөд байна. Монголын тариаланчид ч гэсэн өнгөрсөн хавар, зун талбайдаа хэрэглээд, үр шимийг нь үзчихлээ. Зэрэгцээ хоёр талбайн нэгэнд нь хэрэглээд, нөгөөд нь хэрэглээгүй байгаа юм. Тэгэхэд бүтээгдэхүүн хэрэглэсэн тариаланч улсын дунджаас их үр тариа хурааж авсан. Харин хэрэглээгүй нь үр тариа хурааж авч чадаагүй юм билээ.

Үүнийг тариаланчид нь батлаад өгөхөөр байгаа. Мал, амьтанд зориулсан тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн малыг эрүүлжүүлдэг гэж байгаа. Хэрэвзээ энэ бэлдмэлээр малаа эрүүлжүүлчихвэл махаа Хятад руу гаргах боломж байна. Тэр ч битгий хэл энэ бүтээгдэхүүнээр эрүүлжүүлсэн малын махыг Хятадад худалдах худалдааны эрхийг өндөр үнээр худалдаж авах сонирхлоо олон компани илэрхийлж эхэлж. Энэ мэтээр асар өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлчихлээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: