Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 22
"Нүүрс" хөтөлбөрийг удирдан явуулсан Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.5 жилийн хорих ял оноосныг тэрбээр эсэргүүцэж Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн билээ.
Харин Дээд шүүхэд гомдол гаргахдаа заавал анхан шатны шүүхээр дамжуулдаг журамтай тул энэ дагуу өмгөөлөгч Н.Цэндсүрэнгээрээ дамжуулан анхан шатны шүүхэд гомдлоо хүргүүлсэн ч хүлээж аваагүй байна. Шүүх гомдлыг хүлээн аваагүй шалтгаанаа "Л.Гансүх нь гомдлоо бичээд хамгийн сүүлийн хуудас дээрээ гарын үсэг зурсан, мөн хоригдож буй ангийн даргын гарын үсэг тамга тэмдэг байхгүй. Уг нь гомдлын бүх хуудас дээр гарын үсэг зурж, хоригдож буй ангийн даргын гарын үсэг тамга, тэмдгийг даруулсан байх естой" гэжээ.
Гэвч хуулинд энэ тухай заагаагүй бөгөөд дээрх журам заалт байдаггүй аж. Мөн давж заалдах шатны шүүхээс Л.Гансүхийн ялын тогтоолыг энэ сарын 08-нд өөрт нь гардуулсан боловч тогтоол дээрээ нэгдүгээр сарын 06 гэж бичсэн байжээ. Ингэснээр Дээд шүүхэд хандах 14 хоногийн хугацаа нь өнгөрсөн лхагва гаригт дууссан байна. Ялын тогтоол дээр он сарыг зөв бичсэн бол Дээд шүүхэд хандах хугацаа өнөөдөр дуусах ёстой байжээ. Юутай ч хуулинд байхгүй зүйл ярьж гомдлыг хүлээн авалгүй, мөн тогтоол дээр он сарыг буруу бичиж, Дээд шүүхэд хандах хугацааг төөрөгдүүлсэнд Л.Гансүх ихэд гомдолтой байгаа аж. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ялтныг хорих ангид хуваарилдаг журмын дагуу Л.Гансүхийг ШШГЕГ-ын харьяа хорих 415 дугаар анги буюу Мөнгөнморьтод хуваарилжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.