Өмгөөлөгч Б.Батзаяагийн баривчилгааны цаад гогцоо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 23 ・ 1

battulga_1

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, ТосонБумбын нуруунд зургаан ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл байдаг талаар өчигдөр “Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс мэдэгдлээ. Тэдний хэлж буйгаар Тост, Тосон бумбын нуруу орчимд олон лиценз байдаг ч 10 км-ийн зайд БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай компаниуд байдаг аж. Эдгээр Хятад эзэдтэй хайгуулын талбайд талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн хамгаалж байсан ирвэсүүд нутагладаг юм байна. Тиймээс ирвэс хамгаалагч, биологич залуу яагаад амиа алдав гэдгийг хуулийнхан шалгахдаа, мөрдөн байцаалтын ажиллагаагаа өргөжүүлж, хятад эзэдтэй дээрх компаниудыг шалгах хэрэгтэй гэж байв. Дээрх нуруу орчмын эко системд аюул учруулж буй зургаан лиценз бүхий компаниудыг Хятад эзэнтэй нь нэрлье. Тухайлбал, “Элбэг орд” компанийн эзэн нь Ли Чин Нинг, “Фокс Майнинг”, “Мөнхийн нохон далай”, “Намуун тод” компаниудыг Тан И Хан, “Эн Си Ар Ай” компани нь Ван Чан гэсэн Хятад иргэдийн эзэмшилд байдгийг “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийхөн онцлон дурдсан юм.
Харин 148.4-т Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээх зүйл заалтаар хэрэг үүсгэн яллагдагчаар татаж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл хоригдоод нэг сар болох гэж байхад түүнээс одоог хүртэл байцаалт аваагүй байгаа талаар эх сурвалж мэдээлж байв. Мөн түүнд дээр дурдсан хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн ч дахин өөр нэг зүйл анги нэмж байгааг ч мөн эх сурвалжууд мэдээлж байв. Хамгийн гол нь өмгөөлөгч Б.Батзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.1, 148.4-өөр хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэдгийг цагдаагийнхан албан ёсоор олон нийтэд мэдээллээгүй. Түүнд үүсгэсэн хэргийн зүйлчлэлийн тухай мэдээллийг бидэрэн сурвалжилж, өөрсдийн эх сурвалжаар ийн олон нийтэд ил болгосон болохоос цагдаагаас өгсөн баттай мэдээлэл биш гэдгийг энд дурдах нь зүйтэй байх. Тэгэхээр дээрх хоёр зүйл ангиас өөр ямар зүйл заалтаар Б.Батзаяаг буруутгах болсон нь сонирхол татаж байна. Сонирхолтой гэж хэлж байгаагийн учир шалтгаан нь хуулийнхан УИХ-ын гишүүн Х.Баттулга болон ЗТЯ-ны сайд асан А.Гансүх нарын нэр бүхий хүмүүсийн өгсөн мэдүүлгээс хамаарч тэдэнд хэрэг үүсгэн гарах гарцгүй болгох замыг эрэлхийлж буй гэдэг нь үнэний ортой. Учир нь өмгөөлөгч Б.Батзаяа УИХ-ын гишүүн Х.Баттулга, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан гэдгийгхэн хүнгүй мэдэх билээ.
Товчхондоо хууль хяналтын байгууллагынхан дээрх нэр бүхий хоёр эрхмийг нарийвчлан шалгахыг хэчнээн хүсч байгаа ч УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын даргын ахлах зөвлөх гэсэн том сэтэр нь бамбай болж байгаа тул тэдэнд тийм ч амар халдаж зүрхлэхгүй байгаа бололтой. Тиймээс л Х.Баттулга, А.Гансүх нартай зүү орох зайгүй явдаг ойр дотных нь хоёр хүн болох “Хоёр” Б.Батзаяаг баривчилж тэднийг улайлгаж чадснаар энэ хоёр хүнийг баривчилна гэсэн тооцооллыг хуулийнхан гаргасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуулийнхан зүгээр нэг татвар нуун дарагдуулсан хэргээр буюу 166.1-ээр “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал Б.Батзаяаг баривчлаагүй. Энэ хуулийн зүйл заалтууд нь зөвхөн халхавч төдий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.Харин 148.4-т хамаатуулан шалгаж байгаа нь бас л сонирхууштай.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 24/

    Монголд нууц шоронгийн эхлэл тавигдаад байгаам биш биз дээ. Бараг хүн "сураггүй алга болчих" юм байна ш дээ

    Хариулах