Засгийн газар их хэмжээний мөнгө зээлэх гэж байгаад бүтэлгүйтсэн үү?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 23 ・ 8

   Засгийн газар асар их хэмжээний зээлийг авахаар хөөцөлдөж байгаа аж. Энэ зорилгоор Сангийн сайд Б.Болор гадагшаа явах сураг байна. Түүнээс өмнө Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт тэргүүтэй хүмүүс гаднаас мөнгө зээлэхээр яваад бараг сар болж байгаа аж. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал бас мөнгөний эрэлд морджээ. Өөрөөр хэлбэл мөнгө санхүү барьдаг Монголын нөлөө бүхий хүмүүс бүгд гадаадад бадар барихаар явж байна. Тэд хэд хэдэн газраар орж эцэстээ мөнгө зээлэх болтол Засгийн газрын асуудлыг өргөн барьчихсан. Гэтэл мөнгө зээлүүлэх гэж байсан улс түүнийгээ өгөхөө эргэн харья гэж ярих болсон байна. Учир нь танай улс тогтворгүй байна. Эргэн төлөх баталгаа муу. Өмнөх бондуудын зарцуулалт замбараагүй. Өгвөл өндөр хүүтэй өгнө гэсэн түмэн шалтгаан тоочиж эхэлжээ. Ингээд Засгийн газрын мөнгө зээлэх гэсэн операци бүтэлгүйтэж эхлэв. Гэхдээ ямар хэмжээний мөнгө зээлэх гэж байсан нь тодорхойгүй байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал саяхан чуулган дээр Засгийн газар "840 сая ам.долларын эрэлд мордсон" тухай зарлаж байсан юм. Өөр нэгэн эх сурвалж 2 тэрбум ам.долларын зээл яригдсан гэж манайд мэдээлэв. Удахгүй мөнгөний дүн тодорно.

 

Зээлэх гэж байсан мөнгө нь бүтэлгүйтсэн учир АН-ын гишүүд ихээхэн бухимдалтай байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж "Монгол Улсын Засгийн газар бондын асуудлаа шийдэх арилжаа болохоос хэдэн цагийн өмнө Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьчихлаа. Энэ нь санамсаргүй тохиолдол биш. Засгийн газар нь огцрох гэж байгаа Монгол Улсын бондыг хэн авах юм" гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Батхүү "Сингапурт Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар гэрээ хэлэлцээ хийж байгаа энэ цаг үед Ерөнхий сайдыг огцруулах тогтоол өргөн барьж буй нь маш муугаар нөлөөлж байна

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • сонгогч / 2016 01 сар 25/

    сандал суудалд дуртай чадахгуй юмаа хийх гэж зутгээд байдаг тэгсээр энэ улсыг дампуурууллаа.естой гуйлгачингууд юмаа. даяар дэлхийн элэг доог болжээ.юм л бол гуйланчилж байдаг.

    Хариулах
  • элбэгжав / 2016 01 сар 25/

    ардчилал,хувьсгалын нэр барисан хэдэн гуйлгачингууд ,аль нам нь ялгаагуй худалч хулгайч луйварчдын уур уурхайнууд 25 жилийн дотор улс орныг минь самрав бололтой

    Хариулах
  • элбэгжав / 2016 01 сар 25/

    ардчилал,хувьсгалын нэр барисан хэдэн гуйлгачингууд ,аль нам нь ялгаагуй худалч хулгайч луйварчдын уур уурхайнууд 25 жилийн дотор улс орныг минь самрав бололтой

    Хариулах
  • элбэгжав / 2016 01 сар 25/

    ардчилал,хувьсгалын нэр барисан хэдэн гуйлгачингууд ,аль нам нь ялгаагуй худалч хулгайч луйварчдын уур уурхайнууд 25 жилийн дотор улс орныг минь самрав бололтой

    Хариулах
  • zochin / 2016 01 сар 24/

    mongol uls min zeeldeg bish zeeluuldeg boltugai

    Хариулах
  • Бадарч / 2016 01 сар 23/

    Сонгуудь хүртэл 6 сар байхад огцоруулаад яахав гээд байх юм. Нэгэнт гавьяа байгуулах нь өнгөрөв бололтой. Харин гай тарихад 6 сар бүү хэл 6 секундэнд л гарын үсэг зурчихана шүү дээ. Тиймээс хурдан шиг огцоруулах хэрэгтэй.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 23/

    ЭВГҮЙ ГАРДУУЛЖДЭЭ

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 23/

    дахиад л зээл......эх орон минь өрийн балчигт живж байх шив дээ...

    1
    Хариулах