Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 25
・ 2
Улс төрийн үйл ажиллагаанд тун ч залуугаасаа оролцож байгаа танилтайгаа саяхан гудамжинд таарав. Уг нь оюутан цагаасаа л Ардчилсан залуучуудын холбоонд элсч, улмаар АН-ын бодлого үйл ажиллагааг чамгүй олон жил дэмжиж байгаа залуу улстөрч юм. Ирэх сонгуулиар ч мань нөхөр тойрогт өрсөлдөх бодол тээж яваа гэнэ ээ. Гэхдээ намдаа өгөх хандиваар жаахан тиймхэн. Тэгээд ч нам нь нэр хүндийг чухалчилна. Өрсөлдөөн илүү чанаржих учраас энэ удаад төдийлөн танигдаагүй залууст боломж хомсхон байгааг дуулгасан бололтой юм. Ер нь тэгээд заавал УИХ-д өрсөлдөнө гэж байхаар намынхаа гайгүй албан тушаалд ажиллаад байж болохгүй байгаа юм уу гэхэд гэх нь тэр. Ер нь ч манай танил шиг бодолтой болсон хүмүүс эрх баригч хоёр намд цөөнгүй бий. 76 суудал цөөхөн, улс төрд шат ахих гэсэн хүмүүс хоёр намд хэтэрхий олон.
Тиймдээ ч эдгээр гомдогсод зорьж очих нам нэгээр нэмэгдсэн нь Хөдөлмөрийн үндэсний нам болжээ. Шинээр байгуулагдсан энэ намын ард анхнаасаа С.Ганбаатар гэж хүн байсан нь тодорхой байлаа. Өөрийн гэсэн том компани үгүй, үйлдвэрчний эвлэлийн дарга хийж гудамжинд жагссаны үр дүнд парламентад орж ирсэн энэ эрхэмд нам байгуулах мөнгө хаанаас гарч ирснийг хэн ч мэдэхгүй.
Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хүмүүс намд ороод ирэхээр нам бодлогын ажлыг биш бизнесмэнүүдийнхээ өмнөөс дуугардаг, тэдний эрх ашгийг хамгаалдаг зарчмаар ажилладаг.
Энэ зарчмаас ХҮН ч адилхан ухарч чадахгүй болж байна гэсэн үг. Цаашлаад энэ нам гомдогсодоор дүүрэх эсэх нь цаг хугацааны л асуудал боллоо. Саяхан ХҮН ээлжит бус анхдугаар хурлаа хийв. Намын даргыгаа жинхлэх, тангараг өргүүлэх ёслол гэгчийг зохион байгуулсан юм. Энэ үеэр Зарим нь бүр өглөө нь намаасаа гараад үдээс хойш ХҮН-д элсчихсэн эрхмүүд. Намын үзэл бодлоос алхам ч ухрахгүй хэмээн мэдэгдэж байсан тэд ХҮН-ын эгнээнд хэдийнэ нэгдэж орхиод социализмын үеийн уриа лоозон аятай доль цохисон тангараг өргөж байв. Хөдөлмөрийн үндэсний намынхан бид зөвхөн монгол хүний төлөө ажиллана гэж мэдэгдэж буй. Гэвч тэд олонхи болж чадахгүй л бол “ХҮН”-ий төлөө ажиллах мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүй. Яг л таван жилийн өмнө МАХН байгуулагдахдаа шударга ёсны төлөө ажиллана гэж тангараглаж байсан шиг. Харин таван жилийн дараа бодит байдал юу болж хувирсныг эргээд харъя.
Энэ нам МАН-аас урвасан, эсвэл гомдож ирсэн хүмүүсээр дүүрсэн. Сонгууль дөхсөн энэ үед одоо МАН-аас хөөгдсөн хүмүүс МАХН руу багагүй хөвөрнө. Үзэл бодол, үнэт зүйл гэж юу байдгийг мэдэхгүй хэсэг бүлэг нэг хүнийг тахин шүтэх үзлээр улс төр хийж ирлээ. Монгол төрд шантаажны улс төр яаж хийдгийг тэд яруу тодоор харуулав. Төрийг үнэлэх үнэлэмж навс буурч, хянагчийн албан тушаалтай нэг нь салбарын сайд болтлоо дээшлэхийг харлаа. Намын даргынхаа оймсны завсар хавчуулагдсан зарим нь үнэт зүйл гэж шүтэж явсан нэгнээсээ урваж, эсрэг намынхаа эрх мэдэлтэй нэгний зааварчилгаагаар монгол төрийг самарч байгааг бэлхнээ харж буй. МАХН-д эхнээс нь нэгдэж орсон, эцсээ хүртэл тэмцэж яваа нь биш тойрог олдохгүй болохоор, намдаа хаягдаад ирэхээр л гүйж очсон хүмүүс хэтэрхий олон болсон. Тэд өнөөдөр илүү өндөр албан тушаалд очиж байгааг ч нуугаад яахав.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.