Үндэсний эв нэгдэл”-ийг өнөөгийн засгийн газартай харьцуулахуй

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 01 сар 25 ・ 3

        Одоогоос яг арван жилийн өмнө буюу 2006 оны нэгдүгээр сарын 25- нд “Үндэсний эв нэгдэл”-ийн Засгийн газар байгуулагдаж, тэргүүнээр нь одоогийн МАН-ын дарга М.Энхболд томилогдож байлаа. Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайдаар сонгогдсон тэрбээр ярихаас илүүтэй хийхийг чухалчилж, зөвхөн өнөөдрийг бус Монгол Улсын маргаашийг харж том зорилго тавин ажилдаа орсон байдаг. Үүний ачаар Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсч, эдийн засгийн өсөлт анх удаа 10 хувийг давж байв. Тодруулбал 2005 оныг хүртэл Ц.Элбэгдоржийн удирдаж байсан “Их эвслийн” Засгийн газрын үед эдийн засгийн өсөлт 6.2 хувь байсныг “Үндэсний эв нэгдэл”-ийн Засгийн газар дараа жил нь 8.4 хувь болгож 2007 онд 10.2-т хүргэж байжээ. Мэдээж энэ өсөлт аажмаар явсаар 2012 онд 17.5 хувьд хүрсэн байдаг. Харин оргил өсөлтийн үеийг өнөөдрийнхтэй харьцуулбал 15 хувийн хасахтай байна. Үүний зэрэгцээ “Үндэсний эв нэгдэл”-ийн Засгийн газар 2007 оныг “Шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил” болгон зарлаж 69 мянган шинэ ажлын байраар нэмэгдүүлж байлаа. Гадаад валютын цэвэр нөөц 2005 онд 298 сая ам.долларт хүрч, импортын 13 долоо хоногийн хэрэгцээг хангах хэмжээнд байсныг 2007 он гэхэд анх удаа нэг тэрбум 103 сая болгон дөрөв дахин нэмэгдүүлж байжээ. Тухайн үед бас л анх удаа монгол төгрөг “ноён” долларын эсрэг чангарсан байдаг. 2005 онд нэг ам.доллартай харьцах төгрөгийн дундаж ханш 1221 төгрөг байсан бол 2007 оны эцэст нэг ам.доллар1165 төгрөгтэй тэнцэж (-56) үндэсний мөнгөн тэмдэгт “ноён ногоон”-ы эсрэг чангарсан байна. Жанжны хөрөг бүхий мөнгөн тэмдэгт үнэ цэнтэй болж байсан хэрэг. Тухайн үед энэ бол супер гэж хэлж болохоор үзүүлэлт байв. Одоо бол эсрэгээрээ супер өсөлттэй байна. 

        Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 42500 байсныг “Үндэсний эв нэгдэл”-ийн Засгийн газар 90 мянгад хүргэж, 92 мянган төгрөг байсан төрийн албан хаагчдын цалинг 300 мянга болгов. Энэ мэт цалин тэтгэврийг гурав дахин буюу 230 хувиар нэмсэн байдаг. М.Энхболдын Засгийн газар ингэж ажилласан байхад 2012 оноос өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд эрх баригчид цалинг ердөө долоон хувиар нэмсэн /Н.Алтанхуягийн Засгийн газар/ үзүүлэлттэй сууж байна. 230, долоо хоёрын хооронд ямар зөрүү байгааг нэгдүгээр ангийн хүүхэд ч бодоод олчих биз. Цалин нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, “ноён ногоон” галзуурдгийг зөв бодлогын дүнд хазаарлаж чадсан нь бодит явдал билээ. 

        М.Энхболдын Засгийн газар “Үдийн цай” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлснээр боломж муутай айлын хүүхдүүд хоржигносон ходоодтой хичээлдээ суудаг байсныг болиулсан. Хүүхдийн 20 мянгыг ялгаваргүй олгож эхэлсэн. Залуу гэр бүлүүд энэ Засгийн үед 500 мянган төгрөгийн буцалтгүй тусламж авч байсан гээд нийгмийн халамжийн чиглэлээр хийж хэрэгжүүсэн ажлыг нь дурдвал их зүйл байна.

        Ирэх жил нээлтээ хийх Ази, Европыг холбосон Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг барих анхны хэлэлцээг М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа мөн тавьж байсан байх юм. Тэрбээр 2006 оны гуравдугаар сард Наран улсад айлчлахдаа тухайн үеийн Японы ерөнхий сайд Койзүмитэй уулзаж, “Ази, Европыг холбосон агаарын хамгийн дөт зам Улаанбаатарын дээгүүр гардаг. Дөт зам дагуу Олон улсын нисэх онгоцны буудал барихад туслаач” гэжээ. Төд удалгүй 2006 оны наадмаар Койзүми Монголд айлчлахдаа, “Таны тавьсан саналыг судалж үзлээ. Зөв зүйтэй санал байна. Тодорхой компанид хэрэгжүүлэх үүрэг өгсөн” гэж байжээ. Ингэж Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барих яриаг хийснээр Японы тал хөнгөлөлттэй зээл олгох боломж тавигдсан байдаг. “Үндэсний эв нэгдэл”- ийн Засгийн газрын үед Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбох шийдвэр анхлан гарч, эхлэлийг нь тавьж байв. Ингээд 2007 онд 540 гаруй км хатуу хучилттай зам, замын байгууламжийг ашиглалтад оруулсан байдаг. 

        Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт 2005 оныг хүртэл 50-100 сая төгрөг байсныг М.Энхболдын Засгийн газраас 2007 онд 1.2 тэрбум төгрөгт хүргэж 10 дахин нэмэгдүүлсэн. Монгол Улсыг хөгжүүлэх сан болон улс, орон нутгийн төсвөөс бүс нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд нийт 240 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хөрөнгийг 5.3 дахин өсгөсөн гээд тухайн үед хийсэн зүйл их бий. Бүхий л үзүүлэлт нь өсч, эерэг үнэлгээтэй гарч байсан “Үндэсний эв нэгдэл”-ийн Засгийн газар харамсалтай нь 1.9 жил ажиллаад улс төрийн шалтгаанаар огцорч байжээ. 

        Арван жилийн өмнө Ардын намын даргын толгойлсон Засгийн газар бодит тоон үзүүлэлтээр ингэж ажиллаж байв. Энэ бол мартагдах шахсан бодит түүх. Зарим нэг нь энэ үеийг санахыг ч үл хүснэ. Тэгвэл одоо хамгийн ойрхны бодит тоон үзүүлэлтийг энд авч үзье. 2012 оны сонгуулийн дараа АН олонх болохыг шахсан. Үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй учраас тэд “Шударга ёс эвсэл”-ийн бүлэгтэй нэгдэн Засгийн газраа байгуулж байлаа. Тэргүүнээр нь Н.Алтанхуяг ажиллаж эхлэв. Энэ үеэс эхлэн Монгол Улсын өр түүхэндээ байгаагүйгээр нэмэгдэв. Үүнээс улбаалан жирийн иргэд зүгээр сууж байгаад өнөөдөр 5.9 сая төгрөгийн өртэй болчихоод байна. Хүүхдүүд маань эхийн хэвлийгээс төрөөд л өөрөө ч мэдэлгүй өрөнд орж буй. 17.5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг өнөөдөр 2.5 хувьд хүрлээ. Ерөнхийдөө зогсонги байдалд шилжихэд бэлэн болжээ. Эрх баригчид нуугаад байгаа болохоос эдийн засагт болж бүтэж байгаа зүйл алга болсныг эдийн засагчид дуу нэгтэйгээр анхааруулж байна. 2012 онд нэг ам.доллар 1350 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2000-аас давлаа. Уг нь эрх баригчид 1000 төгрөг болгоно гэж амлаж байсан юм. Монголбанкны ам.долларын нөөц 4.6 тэрбум байсан бол 2015 оны эцсээр 1.4 тэрбум болтлоо буурлаа. Тэгсэн хэр нь шинэ он гарсаар ам.долларын саятан Монголд борооны дараах мөөг шиг олширсныг бичиж эхэллээ. Ард түмэн “модоо барьж” АН-ынхан хагартлаа баяжиж байгааг эндээс тодхон харж болно. 

        Гадаадын хөрөнгө оруулалт 4.6 тэрбум байсан бол өдгөө арав хүрэхгүй сая ам.долларт эргэлдэж байна. Ажилгүйдэл 10 хувийн босгыг хэдийнэ давж гарав. Үүнээс улбаалаад чанаргүй зээл 295 тэрбум байснаа даруй 600 орчим тэрбумаар нэмэгдэж 855 тэрбум төгрөгт хүрчээ. Ажилгүй хүмүүс яаж ч зээлээ төлөх билээ. “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн үр дүн энэ гэж үү. Монгол Улсын гадаад нэр хүндийн талаар бол яриад ч нэмэр алга. Ёстой л шороо манаргаад уналаа. Хүний хөгжлийн индекс, зээлжих зэрэглэл хэрхэн буурсныг энд дурдах нь илүүц биз. 

        Ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр тоон үзүүлэлтийг дурдахад ийм байна. Нэмэлт мэдээлэл өгөхөд МАН-ын Засгийн газрын үед ямарваа нэгэн фракц гэж байсангүй. Тэд эх орон, ард иргэдийнхээ төлөө ажиллаж байж. Харин өнөөгийн АН-ынхан нэг нэгэндээ барьцаалагдсан мэт фракц, бүлэглэлийн мөргөлдөөн дунд ажиллаж байгааг дотроосоо хүртэл хүлээн зөвшөөрч байна. Бүлэг дээрэмчид улс орныг тонон дээрэмдэж дуусгаж байгаа тухай зарим нэг нь дуугарч эхэлжээ.

www.unen.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • enxbold mister ben / 2016 01 сар 25/

    Xudlaa shuu muu jinxene xulgaich bux gazriig zarj idsen ene l xuniig bitgii sailaarai ger buleeree turuus garsan terbumtan gaxainuud aa LA LA

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 25/

    М.Энхболд бол байгаа нь л энэ,боломжын хүн шүүдээ,үнэн л юм бичсэн байна,АН сүүлийн үед үнэхээр тавтиргүй зан гаргаж байгаа шүү,муудаа муу,унанадаа унана.

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 25/

    үнэн л юм бичиж анхаарах ззүйл ч зөндөө дээдсүүдэд даанч ажиллах сэтгэх чадваргүй болсон доо

    Хариулах