Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 25
・ 5
Монголчууд дэлхийн хамгийн их эдийн засгийн хямралд автсан улс болох нь нэгэнт тодорхой болсон. Зээлжих зэрэглэл муутай, зээлээ төлөх найдвар багатай, хөрөнгө оруулагчдын хамгийн таагүй орчин, хуулийн нэр барьсан хулгайч нарын орон гэхэд хэн ч үгүй гэхээргүй болтлоо гадаадын хөрөнгө оруулагч нар үргэж дайжин алга болсон эзгүй зэлүүд газар болоод удаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихээхэн зүтгэл гарган энэ байдлыг засах гэж хичээн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форум 2016 -д очсон хэдий ч түүнийг ирэхээс өмнө таагүй мэдээнүүд цуварч эхэллээ. Германы эдийн засаг, хөрөнгө оруулалтын алдартай судлаач, нийтлэлч Олаф Герсеман "Монгол Улс Давосын хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татахаар хамгийн их хичээж хүнд байдалд байгаа улс юм." хэмээн өөрийн Twitter хуудсандаа бичсэн бөгөөд түүний дүгнэлт нийтлэлүүд нь хөрөнгө оруулагчдын гол дүгнэлт хийх хэрэгсэл бодлогоороо алдартай юм. Одоо тэрээр Германы хөрөнгө оруулалтын корпорацад Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаа ажээ.
Үнэхээр олон хүний бүрэлдэхүүнтэй урлаг соёлын бүхэл бүтэн баг аваачин Наран дуулж, моделиуд гунхаад, 3 охин тайчаад ч хөрөнгө оруулагчдын сэтгэл хөдлөхгүй болтлоо царцсан Монголын эдийн засаг хэзээ сэргэж тэдэнд итгэл төрүүлэх вэ?
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.