“Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Samsung CT” corporatian компанийн удирдлагуудад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүү үүсгэн баривчлан саатуулсан билээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл заалтаар тэднийг сэжиглэн шалгаж байгаа аж.
Тэгвэл энэ хэрэгт өөр сэжигтнээр “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болжээ. “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат нь гадаадад гарсан учраас Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингэхдээ мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж” /Өдрийн сонин. 2015.11.09/ -эндээс анх олж харсан билээ. Гэтэл гурван сар шахам олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан хүн гэнэтхэн захидал бичих нь тэр. Хэнд хаягласан гээч. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарт. Эрхлэх асуудалтай нь холбоотой болохоор УИХ-ын даргыг оролцуулаагүй. Мөн уг хэрэгт гарцаагүй нэр дурьдахаас аргагүй А.Гансүх гэдэг эрхмийн талаар ганхийсэнгүй. Арай УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийг АНУ-д очсон учраас, магадгүй “дарга нь түүнтэй биечилж уулзсан учраас” уг захиа бичигдсэн юм биш биз.
“Зөгийн үүр” хөтөлбөрийн хүчээр Монголд татан авчраад зогсохгүй эрхэлж байсан ажил мэргэжил, боловсрол, туршлагыг нь ашиглахаар орон тооны бус зөвлөхөө болгосон тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын талаар бол тэр хангалттай өгүүлжээ. Яагаад Монгол төрийн сайдын орон тооны бус зөвлөх нь АНУ-ын иргэн болсон юм бол. Яагаад ер нь энэ бүхнийг Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэхийн өмнөхөн, эзэмшсэн мэргэжил, ярилцлагад хэлсэн үгээс нь эш татан цохилт өгөх болов. Энэ бүхэн уг хэргийн илрүүлэлт болон Ерөнхий сайдын суудалтай холбоотой “наймаа” биш биз гэдэг хардалтыг төрүүлж орхив.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.