Засгийн газар гаднаас бондоо босгож чадсан уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 26

Засгийн газрын гишүүд гаднаас мөнгө босгож ирэхээр явсан хойгуур Г.Уянга гишүүн хэрэг мандааж, томоохон гэрээнүүд үзэглэх ажил хойшиллоо гэж цуурах болов. Үнэндээ ийм мэдээллийг АН-ынхан өөрсдөө өгсөн. МАН-ынхан бол “Бид юу ч мэдээгүй” гэж хариулж байгаа. 

Олон улсын санхүү, бизнес шинжилгээний Financial Times сувгаар Монгол улс гуравхан жилийн дараа дахин олон улсын бондын зах зээлд бонд гаргаж, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн ширээнд суух болсон тухай өнгөрсөн долоо хоногийн эхээр мэдээлсэн.  Уг сувгийн мэдээлснээр бол өмнөх долоо хоногт хэд хэдэн барууны банкнуудыг оролцуулсан хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэхээр зэхэж байсан гэх. 

Хөрөнгө оруулагчдад Оюутолгойн далд уурхайн төсөлд гарсан ахиц эергээр нөлөөлж байх магадлалтай гэж  гадны хэвлэлийн агентлагууд онцолж байв. Хамгийн гол нь өмнө нь Чингис болон Самурай бонд гаргачихсан, зарцуулалт нь үр ашгаа авчрах тал  дээрээ муу дүнтэй байгаа манай улсын хувьд гурав дахь удаагаа бонд босгох нь эдийн засгийн хувьд үр ашигтай юу гэх өнцөг.

Мэдээж дээрх хүчин зүйлүүдээс хамаараад энэ удаа нэлээн хүү өндөртэй бонд босгохоор яригдсан гэх.  Бондын хүү хамгийн багадаа 10 хувьтай байхаар тооцож байсан ч энэ тоо өссөөр 17 орчим хувь руу орох нь гэсэн таамаглал ч явж байсан.  Сангийн сайд Б.Болор “Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас болоод энэ удаагийн хүү өчигдрийн байдлаар өсөж байна” гэсэн тодруулга өгсөн нь зүгээр ч нэг үг байсангүй.  

Уг нь засгийн газраас өнгөрсөн оны зургаадугаар сард Сангийн яаманд нэг тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах эрхийг өгч байсан. Энэ асуудал тодорхой яригдахгүй байсаар он гаргасан ч шинэ оны эхээр засгийн газрын сайдууд бонд босгох ажилд идэвхийлэн оролцсон нь нэгэнт ил болов. 

Засгийн газраас энэ удаа босогох бондынхоо нэрийг Мазаалай хэмээсэн бөгөөд Олон улсын хөрөнгө оруулагчид манай улсад бонд олгох тал дээр ихээхэн болгоомжтой ханджээ.Улмаар Японоос өөр нааштай хариу өгсөн улс байхгүй талаар ч эх сурвалж онцолсон. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх