Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 27
・ 2
Дорнод аймгийн “хүүхдүүд” хоорондоо цахим ертөнцөөр дамжуулан нэг нэгэн рүүгээ муу үг чулуудаж эхлэв. Учир нь, саяхан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун МАН-д элсэж, Дорнод аймгаас нэр дэвшихээр болсон талаар яриа гарч, өөрөө ч түүнийгээ үгүйсгээгүй билээ. Харин энэ нь дахиу улс төртэй зууралдахгүй гэж мэдэгдээд байсан Зам, тээврийн сайд М.Зоригтын эгдүүцлийг төрүүлж, шийдвэрээсээ буцахад хүргэжээ.
Тэрбээр Х.Болорчулууныг эсэргүүцэж “Төрсөн нутгаа тэгж тоглуулахгүй. Би тэгвэл нутгаасаа нэр дэвшинэ” хэмээн мэдэгдсэн юм. Гэтэл гишүүн Х.Болорчулуун ч мөчөөгөө өгөлгүй “УИХ-ын гишүүн М.Зоригт өнөөдөр миний өмнөөс хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр баахан юм ярьж, бичсэн байхыг харлаа.
Төрөлх нутагтаа ажиллаж, амьдарч байгаад УИХ-д сонгогдсоны хувьд, миний хэн болох тухай нутгийнхан маань М.Зоригтоос илүү сайн мэднэ гэж боддог. Тиймдээ ч ажил хэргийг маань шүүн тунгаах эрх мэдэл нь Дорнодчуудад байгаа. Түүнээс биш М.Зоригт мэтийн шоучид намайг шүүдэггүй л байхгүй юу. М.Зоригт гэдэг хүнд миний нутгийнхан итгэл хүлээлгээд сонгож байсан үе бий. Дөрвөн жилийн дараа эргээд очиход нь тохирох дүнгээ тавиад, за больё доо гэж хэлээд буцааж байсан үе ч бас бий” хэмээн твиттерт жиргэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.