Б.Цогтгэрэл : Ч.Сайханбилэгийн талаар үнэнийг өчье

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 27 ・ 5

 

Яг үнэндээ Ц.Уянгын бичгээс болж Ч.Сайханбилэгийн Засгийн газар дэнжигнээд байгаа юм огт байхгүй. Энэ үйл явдал АН-ын дотоод улс төрийн зодооны олон нийтэд харагдаж  байгаа “толгой нь гараагүй хатиг” юм.

Аливаа үйл явдлыг цаг хугацааны дарааллаар нь том зурган дээр зүй тогтолоор нь харах хэрэгтэй.

АН-ын ҮЗХ гэв гэнэт хуралдахаар болсон. Түүний урд АЭХ –ны хурал болж УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа 1 саналаар ялж “Би яллаа” гэж чанга зарлаж чадалгүй даруухан байхаас өөр аргагүй байдалд хүрч Ургаа гэдэг Н.Алтанхуягийн оймсны резин ямар аймаар сунаж чаддагийг яруу тодоор харууллаа. Үнэндээ АН-д Алтангадас ямар аймаар бяртай байгааг, Н.Алтанхуяг АН-ыг хүссэн үедээ буцаагаад авчих тэнхээтэй байгааг хангалттай харууллаа.

АЭХ –ны дээд чуулган үнэндээ Алтангадас ба бусад нь гэдэг зодоон байсан бөгөөд уг зодоонд Алтангадас бусад фракцуудаа хангалттай зодож орхисон юм.

АЭХ-ны хурлын уур амьсгал мэдээж ҮЗХ-д халдварлан “хувьсгалын салхи” сэвэлзэж эхлээд байгаа нь Г.Уянгыг “сум” болгож Шонхруудыг “нум” болгосон билээ.

АН-ын ҮЗХ гэж үнэр орж муудсан АН-ын үндсэн дүрмээр бол жил бүр ротаци хийгдэн солигдож байх ёстой газар хэзээ хамгийн сүүлд ротаци хийгдсэнийг мань мэт нь бүү хэл АН-ын ҮЗХ-ыхон ч өөрсдөө мартатлаа уджээ. Үнэндээ ҮЗХ хуралдвал Шонхруудад бөөн аюул нүүрлээд байгааг өндөрт байгаагаараа илүү соргог мэдэрч яаралтай арга хэмжээ авсан нь Г.Уянгын өргөдөл байсан нь мэдээж юм. Энэ өргөдөл зүгээр л ҮЗХ хойшлуулах мэх байсан нь эхнээсээ тодорхой байв.

Н.Алтанхуягийн төрсөн өдөрөөр АН даргаа сольж Ч.Сайханбилэгийг ҮЗХ-оор шийдвэр гаргах магадлал тэр өдөр ч байсан одоо ч байна ирээдүйд ч байсаар байна.

Шонхрууд өмнө нь Засгийн газар унагааж байсан арвин сайхан туршлагатай бөгөөд Н.Алтанхуяг яг нэтэр дээрээ Шонхруудаас болж унасныг захын пацаанууд ч мартаагүй. Ямар сайндаа Портуун Батбаяр Шонхоруудад хандаж “Та нар наанаа суучаад Монгол Улсыг жолоодож байна гэж битгий эндүүр! АН-ын байгуулсан Засгийн газрыг та нар унагаалаа” хэмээн халамцуу хэлээд харьж унт хэмээн загнуулсныг Монгол даяараа харсан.

Одоо бол зүгээр л Шонхрууд баашилж Засгийн газрын авч үлдэх гэж аахилж буй мэт жүжиг тоглосоор байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: