МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат франц улсад ажлын айлчлал хийж байна

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 01 сар 27 ・ 3

Монгол Ардын Нам, Францын Социалист намын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Франц Улсад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өнөөдөр Францын эрх баригч намын дарга ноён Камбадезилтэй уулзаж хоёр намын хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэж, түншлэлийн тунхагт гарын үсэг зурахаар болсноо өөрийн фэйсбүүк хуудастаа тэмдэглэжээ. Мөн “1250 онд Францын IX Луй хааны элч Рубрук ламтан Алтан ордны улсаар дамжин Монголд ирж их хаан Мөнхөд бараалхсанаар Монгол Францын дипломат түүх эхэлсэн түүхтэй. Мөнх хаанаас Луй хаанд бичсэн захидал өдгөө Францын үндэсний архивт бий. Ил хаант улсын хаан Өлзийт, Аргуун нараас Францын гоо Филипп хаанд бичсэн захидал бас байдаг. "Мамлюукуудыг дарахад баруун гар минь болж мордвол танай улсад Ирусалемийг бэлэглье, хэрхэхийг тэнгэр мэдтүгэй" гэсэн мундаг үгтэй...” хэмээн бичсэн байна.

 

С.БУЯН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 01/

    энэ нэг морь унасан толгойгүй хүн ,нам дагаж их өндөрт нэсэж байнадаа чанга унахвийдээ,,,нянгар хаданд гарсан кино ?????

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 01/

    Энэ чинь зозиолч биздээ. Албан тушаал горьдсон амьтан. Хэрэггуй. Ямар шуналтай амьтан бэ?. Чамаас илуу боловсролтой иргэд зендее. Чамаар Монголын тер юугаа хийнээ. олигтой чадвар бодовсролгцй мэргэжилгуй юмнууд нам гээд дэлдийчихдэгийн нэг л байна. Энэ очиж очиж тер удирдах юм гэнэ. Шившиг шившиг. Х

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 28/

    hm

    Хариулах