Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 29
・ 3
Биологич залуугийн учир битүүлэг үхэл олон нийтэд цацагдаагүй бол өнөөдөр Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал царцах байсан нь тодорхой. Гурван жилийн өмнөөс сум, аймгийн тусгай хэрэгцээний хүрээнд яригдсан энэ сэдэв өнөөдөр ч “хүчгүйдсэн” хэвээр байна. Биолигич залуугийн үхлээр сэрүүлэг авсан мэт салбарын сайд нь гэнэт улсын тусгай хамгаалалтад авна гэж мэдэгдсэн ч засаг дээр очиж унасан.
Засгийн газраас шинэ жилийн өмнөхөн гаргасан уг шийдвэрийнхээ тусгай хэрэгцээ гэдэг үгийг олон нийтэд их эвтэйхэн ойлгуулсан учраас хамгаалалтад авсан гэж санаа амарсан гэхэд болно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар салбарын яам болон өргөдлийн байнгын хорооноос өгсөн чиглэлээр Тосонбумын нурууг улсын тусгай хамгаалалтад оруулах саналыг хэлэлцэхэд аж. Мэдээж уул уурхайн лиценз олголтын асуудлыг дуу нэгтэйгээр дэмждэг танхимын гишүүд нь ч үүнийг дэмжжээ.
Тусгай хэрэгцээнд авснаар лиценз эзэмшигчид Тосонбумын нуруунд үйл ажиллагаа явуулахгүй. Нэмж лиценз олгогдохгүй. Гэхдээ энэ нь түр зуурынх. Өөрөөр хэлбэл, Ийм замаар засгаас түр мартагнуулаад, эцэст нь шарж идэх төлөвлөгөө боловсруулсан байна. Олон нийтийн зүгээс энэ хооронд биологич залуугийн үхэлд Тосонбумын нуруунд лиценз эзэмшдэг уул уурхайн компаниудыг хардаж, мэдээлэл ч цацагдах болсон.
Тэр дундаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани тусгай зөвшөөрөл эзэмшдэг нь олны анхаарлыг ихэд татав. Б.Чойжилсүрэн гишүүн “Манай компани биологич залуугийн үхэлд буруугүй” гэж мэдэгдээд амжсан. Түүгээр зогсохгүй саяхан “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийж, “Тосонбумбын нурууны ирвэс амьдардаг хэсэгт зургаан хятад эзэнтэй компани тусгай зөвөөшөрөлтэй. Б.Чойжилсүрэн гишүүний компани тэр нуруунаас бүүр хол лицензтэй юм билээ, буруугүй байх” гэж мэдээлэл хийв. Тодруулж хэлбэл, Б.Чойжилсүрэн гишүүн өөрөө буруугүй гээд байнга хашгираад байх нь зохимжгүй тул иргэний нийгмийн байгууллагаар мэдээлэл хүртэл хийлгэсэн нь тэр байлаа.
Харин өчигдөрхөн уул уурхайн сайд Р.Жигжид “Тосонбумбын нуруунд УИХ-ын хэн гэдэг гишүүн лиценз эзэмшдэгийг хэлэх боломжгүй” гэж мангартаж байгаа юм. УАжил үүргийнх нь үндсэн чигт "лиценз эзэмшигчдийг өмгөөлөх" гэсэн өгүүлбэр орчихоогүй байлтай. Хэн бүхэнд тодорхой ийм асуудал дээр Р.Жигжид ингэж хүндээ улам алдах ч гэж дээ. Р.Жигжид сайдаар хэлүүлсэн хэлүүлээгүй Тосонбумын нуруунд Б.Чойжилсүрэн болон нэг эзэнтэй хэд хэдэн хужаа компани лиценз эзэмшиж буйг олон нийт мэдэж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар мэдээлэл хийхдээ Тосонбумын нуруунд лиценз эзэмшдэг бүх компанийн нэрсийг албан ёсоор зарласан. Тодруулбал, Тостын нуруунд ашиглалтын нийт 43153.96 га талбайг “Саудгоби коэл транс” ХХК, нүүрсний хайгуулын 10 талбайн 112681,08 га талбайг 7 аж ахуйн нэгж, алтны хайгуулын 3 тусгай зөвшөөрлийн 6511,71 га талбайг 3 аж ахуйн нэгж, ховор металын 1 тусгай зөвшөөрлийн 19,35 га талбайг 1 аж ахуйн нэгж байгууллага, Алтан уул Торомхоны ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийн /талбайн 16361,72 га, хайгуулын ХҮ-007305 тоот тусгай зөвшөөрлийн 8010,74 га нийт 24372 га талбайг Солонгосын хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК эзэмшиж буй юм байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.