Эх оронч уриалгыг буруутгахгүй, гэхдээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 01

 Монгол  Улсын Ерөнхийлөгч АСЕМ-ын чуулга уулзалтад оролцох үедээ 2016 онд болох чуулган уулзалтыг Монгол Улс зохион байгуулах болно хэмээн мэдэгдсэн. Ингэснээр дэлхийн 50 гаруй орны төр засгийн тэргүүн болон шийдвэр гаргах төвшний албан тушаалтнуудын оролцдог том хэмжээний уулзалтыг зохион байгуулах эрхтэй болсон. Ач холбогдол үр дүнгийн хувьд чухалд тооцогддог энэ том арга хэмжээг зохион байгуулах эрхийг бид авч чадсан нь өөрөө том итгэл. Яагаад гэвэл нэн ядуу, буурай биш хөгжиж байгаа баялагтай улс гэдгээрээ бидэнд итгэсэн. Тэр ч утгаараа хоёр хөршөөсөө халихгүй бодлоготой явж ирсэн монголыг дэлхий дахин улам бүр танисаар байгаа гэсэн үг юм. Гэтэл АСЕМ-ыг зохион байгуулах эрхийг авснаас хойш түүнийг дагасан сайн муу саар мэдээлэл тасарсангүй.

Жорлондоо живэх гэж байж юуных нь АСЕМ гэх мэтээр хэсэг шүүмжлэв. Төд удалгүй АСЕМ зохион байгуулах нэрийн дор баячууд баахан байшин барьж авлаа гэж улстөржсөн. Хамгийн сүүлд 50 орны удирдагчдад үйлчлэх машиныг төр мөнгө гаргалгүй татвараар дэмжиж оруулж ирэх асуудал шүүмжлэл дагуулав. Хоногийн хоолгүй ядарч байж муусайн хар шар олигархиудад машин авч өгөх юм гэнэ. Өөрсдөө л үхэхээс айсандаа ингэж байгаа биз гэх мэтээр улстөржүүллээ. Бүр УИХ-ын гишүүнээсээ эхлээд аварга, бизнесмэнүүд машинаа түрээслүүлэх тухай уриалга гаргав. Хэний ч мэдэхгүй баян тансаг машинтай гэдгээ сошиал ертөнцөөр түгээж эхлэв.

Мэдээж сайхан уриалга. Залуусын маань эх оронч сэтгэлийг хэн ч буруутгахгүй. Гэвч дээр хэлсэнчлэн АСЕМ-ыг зохион байгуулах эрхийг бид нэгэнт авчихсан. Одоо шүүмжлэх цаг өнгөрсөн. Юм бүхнийг хар талаас нь мушгиж, төрийг идэж уух нь гэж харааж суух цаг хугацаа биш. АСЕМ зохион байгуулж эхэлснээс хойшхи 20 жилийн ой Монголд тохиож байгаа. Тэр утгаараа ч дэлхийн хэвлэлүүд анхаарал хандуулж, улс орны төрийн тэргүүн нар бэлтгэл ажлыг эрчимтэй сонирхож эхэлжээ. АСЕМ угтсан хоёр гурван ч том хурлууд тун удахгүй болно. Зочдыг угтах зочид буудлууд бэлтгэлээ эхэлж, орчуулагч, хөтөч гэх мэтээр хэдэн мянган ажлын байр шинээр бий болсон.

Энэ мэтээр бүх талаар муудчихсан юм биш. Улс орны төсөв санхүү хэцүү байгаа ч бид энэ том үйл ажиллагааг нэр төртэй зохион байгуулаад явуулчихвал Монгол Улсын нэр хүндэд чухал. Монгол гэж ямар улс байдгийг мэдэхгүй хүмүүс ч энэ үеэр ирнэ. Тэгэхэд бид улсаа зөв сурталчилж чадвал эргээд эерэг сурталчилгаа болж аялал жуулчлал хөгжих гэх мэтээр олон давуу тал бий болно. Энэ мэтээр одоо эерэг талаас нь харах цаг болжээ. Бид уул уурхайн асар их баялагтай.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх