Н.Энхбаяр шадар сайдын суудалд залрах нь тодорхой болчихож

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 01 ・ 15

Сүүлийн үед өрнөж байгаа асуудлууд, МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгийн сүүлд өгсөн ярилцлага Шадарын сайдын суудал түүнийх болох нь тодорхой болжээ гэж зоригтойхон дүгнэхэд хүргэчихлээ байна. Ер нь мань хүн Засгийн газарт орж ажиллаж, тэр дундаа Шадар сайд болох нь ерөнхийдөө шийдэгдсэн юм биш үү. Н.Энхбаяр хамгийн сүүлд телевизийн нэвтрүүлэгт орж, ярилцлага өгөхдөө намынхан нь түүнийг Шадар сайдын суудлаа өөрөө ав гэж хэлсэн гэсэн утгатай зүйл ярьсан.

Тодорхой хэлбэл, тэрбээр “Манай намын нөхөд та ажил голоод байгаа юм уу эсвэл хариуцлагаас бултаад байгаа юм уу. Сонгуулийн жил болж байхад битгий хойш суу. Та энэ ажлыг битгий гол. Та төрийн бүхий л өндөрлөгт ажиллаж байсан хүн учраас танд энэ ажил гологдож байж магад.  Энэ бол манай эвсэлд олдож буй хамгийн том боломж. Ирэх сонгуульд бэлд. Дараа нь та “Би байсан бол тэгэх байсан” гэж шүүмжлээд л сууна. Эсвэл өөр хүмүүс энэ нөхөр нэг юм ярих юм. Дарга нь юу бодож байгаа бол гээд л ойлгомжгүй байдал үүснэ хэмээсэн юм. Тиймээс би намын гишүүдийнхээ саналыг хүндэтгэж, зөвшөөрсөн” гэж ярьсан. 

Ерөнхийдөө хувьсгалын тохироо бол бүрдчихсэн байгаа. Шадар сайд Ц.Оюунбаатар  одоогоор Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Тэгэхээр түүнийг Шадар сайдын суудлаас буулгаад, Эрүүл мэндийн яам хавиар нь жинхэлчихэд тун амархан. Г.Шийлэгдамба одоо сайдын суудал булаацалдахгүй нь тодорхой. Дээрээс нь Н.Энхбаярыг буруутгаад байсан, ард түмний хамгийн сайн мэддэг хэвлэх үйлдвэрийн газрыг үнэгүй авсан гэх хэрэг ор мөргүй алга болчихлоо. Учир нь нийслэлийнхэн тэр газрыг 23 тэрбумаар зараад, нэг гадаад нөхөр худалдаж авч, бөөн юм болоогүй юу. Тэгэхээр тэр газар Н.Энхбаяртай ямар ч холбоогүй байсан байж таарах нь. Үүнийгээ тэр яриад байгаа.  Тэгэхээр түүнийг ялтай, буруутай гэж дайрах дайралт үнэндээ л багасч байна.

Түүнээс гадна Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах асуудал босч ирээд намдлаа. Намдах ч юу байхав, Засгийн газрыг аварч үлдсэн. Энэ бүхэнд МАХН-ынхан, тэр дундаа Н.Энхбаярын нөлөө нэлээд байсан нь ойлгомжтой. Ерөөс хэвлэлээр Н.Энхбаяр дарга Засгийн газрыг унагах хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа гэсэн талаар мэдээлэл гарч л байсан. Тэгвэл Засгийн газрын хувь заяаг Шадар сайдын суудлаар наймаалцсан юм биш биз гэсэн хардлага ч гарч ирж байна. Хэрвээ Н.Энхбаяр хүсвэл Засгийн газрыг унагаж дөнгөх л толгой. Тэртээ тэргүй бие даагчдаас эхлээд Засгийн газрыг унагах хүсэлтэй хүмүүс олон л байсан. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн дунд ч Засгийн газрыг унагах сонирхолтой нөхдүүд байсан уу гэвэл байсан. Тиймдээ ч засаг унах магадлалтай байлаа.
 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 03/

    Энхбаяр хариугуй турж ухэх гээд сандралдаад гэрбултэйгээ хамт суйрээ юу!!!!!!!!!!!!!. Та нар Хадам аав Цэнд , нехрийнхее ешее хонзонг л авна шуудээ. Терд жинхэнэ Халх хун гарах естой шуу. Яасан замбараагуйичиж зовохоо хаячихсан амьтад бэ?. МУ- ын буянг бишгуй идсэн. Хэмжээ хязгаар гэж байдаг юм. Зай

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 03/

    Ял эдэлсэн улс чи нь шорон зан гаргана. Дэлхий нийтээс ичдэггуй эмх замбараагуй молекул гэдэг чинь л энэ байна. Энхбаяр хуухдээсээ эдийн засаг заалгаад гэртээ байгаачээ. Нуур царайны муухай гэж...Еренхийлегчее ийм муухай хунээр тавихгуй шуу. Авгай нь хатгаад ухаангуй байгаа даа. Ичиж ухээсээ яадаг г

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 03/

    Беелжсен ьеелжсее эргэж иддэг сурхий тер засаг юмаа. Энхбаяр хутгалдахаар энэ улс уймж алаан тулалдаанд орж эхлэх юм. Ямар муу ертой хун бэ?. Олигтой мэргэжил хмйж чадах ажилгуй байж яах гэж Монголын терд шургалж байдаг луйварчин бэ?. Эх эцэг нь хэлэхэд яаанаа. Буриад улс болохоор...

    Хариулах
  • Boogi / 2016 02 сар 02/

    Namdaa tavan togrog ogchood araas in olon yum yaraid .huuhed shig yum yariad .Shiilegdamba .Ardiin namiin tagnyyl erthen taraa taniylsan in sain hereg .duirsen batsaan .Enhbayar gyud yamar sh hamaa algaa .huuhduude bodoj bna sh gej baih shig eruul bichee .zail hogiin novch.

    Хариулах
  • bataa / 2016 02 сар 01/

    Ýíõáàÿð òóã ÷ áàðèñàí òóãàë ÷ õàðèóëñàí ÿàãààä áîëîõã¿é ãýæ

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 01/

    дунд хуруу

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 01/

    чадаж байгаа юманд арга алга даа Энхбаярыг хэвлэлийн үйлдвэрийг луйвардлаа гэж ялласан чинь өнөөх нь ТӨХ өөр нээлттэй худалдаалагдахыг харахад хөөрхий дэмий яллагдсан байна даа улс төрөө гэж монголчууд жудагаа алдаж баларлаа эрх мэдэл албан тушаал хүн алах нь байна шдээ

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 01/

    Soliotoi nosh

    Хариулах
  • XANGARID / 2016 02 сар 01/

    darga bol hiihe hisen hunshuu odo hin

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 01/

    Mongol ulsaa hugjuulj oshoogoo avna gee biz dee.

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 01/

    ene odoo uxdeggui yum baixdaa , muuxai zevuun xun yumaa

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 01/

    nambarin enkhbayr gedeg hun chin hiidge hicen hunshuu

    Хариулах
  • XAHGARD / 2016 02 сар 01/

    tanai sayt ern ali namin heni zahialgatai sayt ve tanaih ruu oroh bolgondl MAXH iig muulsan niitlel danda tavij baih yuma heden haltar caas harchval henich uliig doloihod belen bolcon humuus bh chine

    Хариулах
  • Бааги / 2016 02 сар 01/

    Сайханбэлэгийг аваад явангаа алдалаа .Энхбаяр авч үлдэлээ. Ш дээ

    Хариулах
  • ЗОЧИН / 2016 02 сар 01/

    ЯАНА ДАА... "А"-г жинхэнэ цэцэглүүлэх байхдаа..

    Хариулах