Г.Шийлэгдамбаар туг тахих эмгэнэлт драм үргэлжилсээр...

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 02 ・ 10

С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн зочин Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба оролцож, улс төрийн хүрээнд гэлтгүй нийгэмд шуугиан тарьж орхилоо. Цахим ертөнцийнхөн шөнөжин чухам Шийлэгдамбаар амьсгалж, түүнийг өрөвдөн хайрлаж, Намбарын хүүг үзэн ядацгааж, энэ хүн Монголын улс төрд  хөл тавьсан цагаасаа ямар их балаг тарьсан, хэчнээн хүний амь амьдралаар тоглосныг “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны эзэн Ц.Түмэнгэрэл агсан, Гаалийн гэгдэх Х.Баатар нараар жишээ татаж ирээд л шуугив. Эдүгээ ээлжит золиос нь Эрүүл мэнд, спортын сайд асан Шийлэгдамба боллоо гэдэг дээр санал нэгдэн жиргэцгээсэн. 

Үнэндээ ч Шийлэгдамбын сэтгүүлчийн тавьсан асуултад хариулж байгаа байдал тийм л сэтгэгдлийг ард түмэнд төрүүлсэн. Тэгэхээр МАХН  УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө ямар ашигтай нүүдэл олж харчихаад  Ерөнхий нарийн бичгийн даргаараа туг тахихаар шийдэв гэх  эмгэнэлт драм араасаа олон арван асуулт дагуулах нь тодорхой боллоо. Шийлэгдамбын тухайд  бүх зүйл нь дээсэн дөрөөн дээр байв ч түүнээс намаа үзэн ядаж буй сэтгэл харагдсангүй. Гагцхүү намаа  санхүүжүүлэхийн төлөө явсаар байгаад эцэст нь хэнд ч хэрэггүй нэгэн болж хувирсанд, ядрахын цагт намынх нь нөхөд урваж, балчиг намаг руу түлхэж орхисонд зүрхнийхээ угаасаа гомджээ. 

Үүнийг нь “Намын дарга намайг МАХН-ын санхүүжүүлэлтийн асуудлыг  шийдэж чадахгүй бол  эхлээд Ерөнхий нарийн бичгийн дараа нь Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалаа өг хэмээн загнах, шаардах, дарамталдаг байсан талаар өгүүлсэн явдал. Тиймээс тэр тэрхүү дарамтыг давж гарахын тулд өөрийн дотны анд, хуурай ах С.Даваасүрэнд олон удаа хандаж, яриа хэлэлцэл хийсний үр дүнд эхний удаа 50 мянган ам.долларыг зээлж аваад намынхаа даргад өргөн барьсан аж.

“Та  хоёрын 50 мянган ам. доллар өгч авалцсаныг гэрчлэх гэрч бий юу” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр   МАХН ахмадуудаа хүлээж авахын өмнөхөн Тусгаар тогтнолын ордон дахь өөрийн өрөөндөө хадгалж байгаад Энхбаяр даргын өрөөнд оруулж өгсөн. Тэр үед бид хоёрын дэргэд хүн байгаагүй. Эдүгээ нүүр нүүрээ харж байгаад  ярих аваас үгүй гэхгүй байлгүй” гэх хариулт. Чухам  энэ л хөнгөн гоомой гэмээр үйлдлийг нь Н.Энхбаяр ашиглан Шийлэгдамбыг 2015 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр албан өрөөнөөс нь баривчлаад явсан даруйд өөрийгөө аврах гарц гэж үзэн хариуцлагатай албан тушаалтнууддаа үүрэг даалгавар өгч, Шийлэгдамбаар туг тахих төлөвлөөг боловсруулсан байдаг.  Үүнийг нь  мөн л Шийлэгдамбын хариулт хэлээд өгсөн. Тухайлбал,  намайг АТГ руу аваад явсны дараа миний араас намын удирдах албан тушаалтнууд ирсэн. Тэр үед би намайг тэвэрч аваад  ард тань  нам байна, намын тань нөхдүүд байна гэх сэтгэлийн үг хэлэх байх хэмээн горьдож байтал урьдчилан боловсруулсан албан бланк бүхий өргөдөл дээр гарын үсэг зуруулахыг урьтал болгосон.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Шоолйг / 2016 02 сар 03/

    Шийлэг яасан хуншгуй хулгайч вэ эр бишээ энэ

    Хариулах
  • bataa / 2016 02 сар 03/

    Óëñ òºð ýíãýæ ë õèéäýã Íàìäàà õàíäè⠺㺺ã¿é îäîî áàéãàà èõ õóðëûí áàéíà óó áàéõã¿é òýãýýä þó íü ñîíèí áàéíà

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 02/

    Шинэ үеийн амьсгаанууд иймэрхүү тамиргүй үхээнц юумнууд болжээ,Шийлэг- Дамба,Шээдэг- Дамба болсон байна ямар. Бандий юм бэ, ха ха ха

    Хариулах
  • Aagi / 2016 02 сар 02/

    SVNS in JAilsan batsaan namdaa tavan tsaas yu gej bodood baigaan

    Хариулах
  • Үнэн / 2016 02 сар 02/

    би л лав итгэхгүый байна. Нэг л сэжигтэй найруулсан жүжиг байна. Одоо тэгээд эх орныхоо төлөө юу ч хийгээгүй хүмүүст итгэх гэж үү. Энэ элбэгээ энэ тэр сайхан ярихаас хэтэргсэн гэж үү. сайн тунгаан бодохоор өөр л хариу гараад байна даа хөө.

    Хариулах
  • chonongoo / 2016 02 сар 02/

    ern bodod baihad tanar ern mongol ulsin tuluu yu hij gigulj bn zaluusa yuch hiihgui arhidaj baiga biz timu harin ene enkhbayr darga chin nasara uls eh oroniho tolo zutgej yava hunde

    Хариулах
  • chonongoo / 2016 02 сар 02/

    enkhbayr darga chin mongol ulsin tolo zutgej yava ahmad uudin neg mon baiha

    Хариулах
  • chonongoo / 2016 02 сар 02/

    ene hen negni hudla niitlel baiha im bain gej baihgui de

    Хариулах
  • Монгол улсын иргэн / 2016 02 сар 02/

    ШАР ДЭЭЛТЭЙ "АМИЛСАН БУГ ЧӨТГӨР" бол Н.ЭНХБАЯР юм байна л даа.. Н.Багабанди холыг харж мэдэрч байжээ

    Хариулах
  • зочин / 2016 02 сар 02/

    энхбаярыг цаазал

    Хариулах