Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 02
УИХ-ын намрын ээлжит чуулган энэ долоо хоногийн Баасан гарагт өндөрлөнө. Одоогоор намрын чуулганы хугацаанд хэлэлцэгдэхээр төлөвлөгдөж байсан 39 асуудал үлдээд байгаа аж. Эдгээр асуудлын 37 нь хэлэлцүүлгийн шатанд орж, ерөнхийдөө жигдэрсэн хэдий ч энэ долоо хоногт багтаж, батлагдахааргүй харагдаж буй юм.
Өнгөрсөн долоо хоногуудад ерөнхий сайдыг огцруулах асуудлаар нэлээд цаг авч, цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авсан. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд бүлгийн хуралдаан дээрээ ээлжит бус чуулганыг нөхөн хуралдуулж, хэлэлцэх асуудлуудаа эцэслэн батлах асуудлыг сөхсөн аж.
Бүлгийн зүгээс ээлжит бус чуулганыг зарлахыг дэмжиж байгаагаа уламжилсан бөгөөд УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд ээлжит бус чуулганы товыг зарлан хуралдуулах учиртай билээ. Гэхдээ талаар тодотгож буй юм.
Парламент Үндэсний их баяр наадам, сар шинийн баяр дамнуулан Монгол Улсад онц их хохиролтой, эрх баригч цөөн хэдэн хүн, нам эвсэлд ашигтай хуулиа баталдаг жишгээр Гацууртын асуудалд энэ долоо хоногт эцэслэгдэнэ.
Эцсийн хэлэлцүүлэг дээрээ ирчихээд байгаа уг хуулийн төсөл ерөнхийдөө олонхын санал авах нь тодорхой болчихоод байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.