Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 03
・ 3
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Таныг “Шударга ёс” эвслийн бүлгээс хөөх асуудал хөндөгдсөн талаар мэдээлэл явж байгаа. Бүлгээс гарсан тохиолдолд УИХ-ын гишүүний эрх тань давхар цуцлагдах үндэслэл бүрдэх биш үү?
- Би тийм үндэслэлтэй байгаасай гэж бодоод байгаа юм. Үнэхээр хөөгдөх үндэслэлтэй байвал сайн. Хэн нэгэн нам, бүлгээсээ гарангуут эргүүлээд татчихдаг байвал УИХ-ын гишүүдэд хариуцлага үүрүүлж буй том хэлбэр болно. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуультай болох гээд чадахгүй байгаа. Хэрвээ тийм заалт байдаг бол мань мэт тийм байвал ингээд сайхан жишиг тогтооно. Ийм жишиг тогтсон тохиолдолд .
- Тэгэхээр жагсаалтаар гарч ирсэн гишүүдийн эрх тойргоос сонгогдсон гишүүдийнхээс хумигдах биш үү?
- Ер нь төрийн дээр нам байдаг юм уу, намын дээр төр байдаг юм уу. Бид төрийн тангараг өргөж, УИХ-ын гишүүн болсон. Тангараг өргөснөөс хойш дараагийн гишүүн нь тангараг өргөх хүртэл УИХ-ын гишүүний бүрэн эрх үргэлжилнэ. Тэгэхээр аль ч утгаараа, Үндсэн хуулийн хүрээнд ч тэр ийм боломжгүй гэсэн үг. Тэр утгаараа
- Жагсаалтаар гарч ирсэн гишүүн нам, бүлгээсээ гарсан тохиолдолд парламентад суух эрх нь түдгэлзэх нэгж хуулийн заалт байхгүй гэсэн үг үү?
- Монгол Улсад хуульгүй зүйл зөндөө бий. Хуульгүй ч гэсэн бас байлгаж болно. Өнөөдөр төрийн албан хаагчийн насны хязгаар 65 байгаа. Энэ заалтын хүрээнд ар араасаа оочерлосон эрдэмтэн, профессорууд шалгалт шүүлгээ өгөөд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга болох юмсан гэсэн хүслээр хүлээж байна. Гэтэл УИХ-ын даргын зөвлөх 67 нас хүрэнгүүтээ гүйж очоод, суучихсан. Түүнийг УИХ-ын дарга нь тоохгүй байх жишээтэй.
Газрыг сонгуулийн болон төрийн шугамаар бэлэглэж болохгүй. Гэтэл батламж гэсэн бичиг барьчихаад сумын төвийн айлын хашааны хаалга нүдэн, “Та газартай боллоо” гэж хэлээд явж байгаа АН-ын дарга байна ш тээ. Би баримттай л юм ярина. Энэ мэтээр дураараа авирлалт зөндөө байна. Уг нь хууль үйлчилдэг бол ийм үйлдлийг гэмт хэрэгт тооцох ёстой. Эрхзүйт оронд төрийн дээр нам байдаггүй. Тэр утгаараа өнөөдөр намаасаа илүү төрийн хууль, бодлого явах ёстой учраас би шүүмжлээд байгаа юм.
- МАХН-ын дарга Н.Энхбаярын зүгээс танд хөөнө гэсэн анхааруулга ирсэн нь үнэн юм уу?
- Ирээгүй ээ. . Би л харин айлын эрх хүүхэд шиг өөдөөс нь цор цор хийдэг л байх. Чанга дуугардаг л байх. Гэхдээ би зарчим ярисаар ирсэн. Анх МАХН-ын ЕНБД байсан Н.Удвал сайд болоод, намынхаа албан тушаалыг Г.Шийлэгдамбад өгсөн. Дараа нь Г.Шийлэгдамба сайд болсон. Г.Шийлэгдамбыг сайд болсных нь дараа би “Наад хүнээ ЕНБД-ын ажлыг нь өгүүл” гэж хэлсэн юм. ЕНБД-ын үндсэн үүрэг нь өөрөө намын санхүүжилтийг хариуцаж, нэгдүгээр гарын үсэг зурдаг. Энэ утгаараа давхар дээлтэй байлгаад хэрэггүй гэж хэлсэн санаа. Түүнээс биш хэл аманд орсон хойно нь би намынхаа албан тушаалыг ав гэж хэлээгүй л дээ.
- Н.Энхбаяр даргатай та өөрөө ойлголцож чаддаггүй юм биш үү?
- Өдөр болгон сонин хэвлэлээр би асуудлаа ярьдаг. Яагаад гэвэл, ил тодоор хэлдэг, хүний араас хутга шаадаггүй. Би намдаа гурван үндсэн шаардлага тавиад удаж байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.