Баримт 24:Н.Алтанхуяг ”Жүжиглэхээ л больчих л доо”

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 04 ・ 5

Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн ярилцлагаар энэ удаагийн 24 баримт үргэлжилж байна.  

Баримт 1: Хоёр жил гаруй Засгийн газар толгойлж нэлээд шургуу ажилласан хүний хувьд үр дүн болон алдаа оноондоо сайтар дүгнэлт хийж Монгол Улсын маань цаашдын үсрэнгүй хөгжлийн гарц, шийдвэрлэх асуудлууд юу вэ гэдэг дээр нэлээд том багаар, шинжлэх ухаанч хандлага баримтлан ажиллаж байна. 
 
Баримт 2:  Би Ерөнхий сайдаас огцрохдоо нэг л зүйлд харамсаж байсан. Монгол төр тогтвортой, эвтэй байж гэмээн амин сүнс нь мөнх оршино гэдэг суурь зарчмыг олон хүнд ойлгуулж чадаагүйдээ харамсаж байсан. Харин олон шалтаг шалтгаан зохиож, тулгаж, гүтгэж, зүтгэж, хуйвалдаж огцрууллаа гэж харамсаж юм санаагүй. 

 

Баримт 3: Бохир улс төр, нам дамжсан бүлэглэлүүдийн явуургүй шунал, ганц нэг хүний аминч үзэл нийт Монголын ард түмний хөгжих замд гацаа болсныг ч хүмүүс мартаагүй. 

 

Баримт 4: Монгол төр ахмад, дунд, залуу үеийнхээ уламжлалт хэлхээг бодлогын төвшинд баримталдагаа сэргээх хэрэгтэй. Ахмад үе нь зууралдалгүй чиглүүлж, дунд үе нь арьсаа хамгаалахгүй ачаагаа үүрч, залуу үе нь шүүмжлэгч бус сэтгэж зүтгэдэг болох ёстой юм.

 

Баримт 5: Ерөнхий сайд шиг Ерөнхий сайд байя гэж зүтгэсэн маань огцрох шалтгаан болсон.  Ерөнхий сайд гэдэг нэг салбарын сайд биш. 

 

Баримт 6: Эцсийн шийдвэрийг гаргадаг. Тэр шийдвэр Монгол оронд хэрэгтэй гэж үзвэл гадны нөлөөнд үл автан дотоод итгэл үнэмшлээр алхаа цохих ёстой. Бүх тоо мэдээллээ өмнөө тавьчихаад Монгол Улсад үнэхээр ашиггүй байхад аливаа нэг бүлэглэлийн дарамтад орж гудайвал өмнөх бүх үеийнхээ Ерөнхий сайд нарын өмнө буруутан болно биз дээ. 

 

Баримт 7: Би Монгол Улсын Ерөнхий сайд байсан А.Амар, П.Гэндэнгийн хэмжээнд хүрэхгүй ч тэдний хэмжээнд ёс суртахуунтай, эх оронч явах юмсан гэж хичээж явдаг. 


 
Баримт 8: Ер нь бол таныг Ерөнхий сайдаас огцорсон øàëòãààí гэвэл Оюутолгой төсөл дээр гаднын том компанийн гар хөл болоогүй гэж, Тавантолгойн асуудал дээр хэсэг бүлгийн эрх ашгийг нийт ард түмнийхээ эрх ашгийн дээр тавиагүй гэж, авлигын хөрс суурь болсон төсвийг эрүүлжүүлэн шинэчлэхээр тэмцсэн гэж, Ардчилсан намаа дараа, дараагийн сонгуулиудад ялуулахын тулд “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан гэж огцруулсан даа.


 
Баримт 9: Тавантолгой явж байсан уу, явж байсан. Монголын компани өөрөө олборлолт хийж байсан. Энэ дээр “Шинхуа”, “Пибоди” хоёрыг оруулаад “Эрдэнэс Тавантолгой”-той нийлээд гурван компани болгож өргөжүүлье гэсэн санаачилгыг гаргаад, бүр гардаад хийж байсан.


Баримт 10: Îгцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн. Ингээд л бөөн хэл ам эхэлж, тэр хэл ам нь өнөөдөр болтол шийдэгдээгүй л  байна. Тиймээс энэ бол цаанаасаа бодлоготой хийгдсэн ажил гэдэг нь тодорхой болж байгаа юм.

 
Баримт 11: Бидний үед зургаан сая тонн нүүрс олборлож байсан, өнөөдөр дөрвөн сая тонн болж буурсан. Тэр хэл ам, хэрүүл тэмцэл олборлолтыг хоёр сая тонноор бууруулснаас өөр хожил байхгүй гэсэн үг.
 
Баримт 12: Ямар ч үед Засгийн газар тогтвортой байх ёстой. Нэг Засгийн газар огцорлоо гээд дараагийнх нь сайжрахгүй. Би Ерөнхий сайдаас огцрохдоо нэг л зүйлд харамсаж байсан. 

 

Баримт 13: Ч.Сайханбилэгийн тэргүүлж байгаа Засгийн газарт би шүүмжлэлтэй ханддаг зүйлүүд бий. Хамгийн гол нь МАНАН байгуулж ихэнх цаг хугацааг нь юу ч хийлгэхгүй хорлож гацаасан сөрөг хүчнийхэн эргээд хор найруулаад огцруулна гээд зүтгээд байгаа нь зөв зарчим уу. 

 

Баримт 14: МАН сүүлийн гурван жилийн дотор гурав дахь удаагаа Монгол Улсын Засгийн газрыг огцруулах ажиллагаа зохион байгуулж байна. Бид чинь улс төрийн өрсөлдөгч болохоос нэгнээ хорлодог, эх орноо золиосолдог, ирээдүйгээ үрэн таран хийх зорилготой нэгдэл биш биз дээ.

 

Баримт 15: Ардын нам өнгөрсөн зуунд ард түмнийхээ өмнө хүлээсэн олон үүргээ биелүүлснийг бүгд хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэр түүхийг өнөөгийнх шиг сэтгэлгээтэй удирдагчид бүтээгээгүй нь тодорхой. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 05/

    Tanii setgel zutgeliig olon tumen medej baigaa ,aldsan yum baigaa l bh gehdee onoson zuil olon bii ta bitgii buuj eg zev zyiliinhee telee zutgeerei, bas temtseerei,yamarch huniig hun gej haritsdag, yadarsan hund tuslahiig boddog ,bas tuushtai baij chaddag tand zarim udirdah hund bhgi olon davuu chan

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 05/

    Tanii setgel zutgeliig olon tumen medej baigaa ,aldsan yum baigaa l bh gehdee onoson zuil olon bii ta bitgii buuj eg zev zyiliinhee telee zutgeerei, bas temtseerei,yamarch huniig hun gej haritsdag, yadarsan hund tuslahiig boddog ,bas tuushtai baij chaddag tand zarim udirdah hund bhgi olon davuu chan

    Хариулах
  • zochin / 2016 02 сар 04/

    Tanid awah yum ih bsan hun aldaj onoj bj l ulam suraltsdag taniin sudraga zangaar chini baharhaj bnaa ta unheer gantsaardsan uul ni tani shig shudraga hun tanai namd uul ni olon bsan bol gej bodgiin

    Хариулах
  • зочин / 2016 02 сар 04/

    Алтанхуяг зайлаа. чамаар энэ Монгол улс дутахгүй зүгээр. Хахууландаа идэгдээд балиартаж балиартчихаад одоо яах гээд байгаа новш вэ чи!!!

    Хариулах
  • ZKCHIN / 2016 02 сар 04/

    ЭНЭ ОДОО ЮУ ВЭ? УЛС ОРНЫГ ДАМПУУРЛЫН ИРМЭГТ ОРУУЛЧИХААДВ
    БАС ЭГЧ, АХ ДҮҮ, ХҮРГЭН, ОХИНТОЙГОО, ЗӨВЛӨХТЭЙГӨӨ, НУТГИЙНХАНТАЙГАА НИЙЛЖ БААХАН МӨНГӨ ИДЭЖ АВИЛГА АВЧ, ХУТГУУРДАЖ ХУТГУУРДЧИХААД ИЙМ ЮМ ЯАРИЙД СУУХДАА ИЧИЖ АМЬДАРМААР ЮМА. БИД НАРЫГ ТЭНЭР ГЭЖ ДААПААЛААД БАЙГАА ЮМ УУ ХАЙШАА ЮМ!!!

    Хариулах