Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 04
・ 4
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдыг гэр бүлийн хамт Япон улсад зургаа хоног аялж, амрах эрхийг тус дүүргийн Тамгын газраас олгожээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас жилийн эцсийн ажлын үр дүнгийн тайлангийн урамшууллаар Засаг дарга М.Чинболдыг гэр бүлийн хамт Япон улсад аялах эрхээр урамшуулсан аж. Төсвийн мөнгөөр тансаглан аялсан аяллын хугацаа нь 2016 оны нэгдүгээр сарын 22-27-ны өдрүүдэд байжээ.
Чингэхдээ СХД-ийн Засаг дарга М.Чинболд, гэргий Э.Нандинцэцэг нарын Япон руу явах, ирэх 2 талын зардал болон Японд байх зардлыг манай байгууллага төлнө, Японд байх хугацаа 6 өдөр гэх албан бичгийг Япон суугаа Монгол улсын Элчин сайдад хүргүүлжээ.
Эдийн засаг хямарчихсан, үрэлгэн зардлаа таная хэмээн дээр дооргүй хэмнэлтийн горимд шилжээд байгаа энэ үед дүүргийн Засаг дарга татвар төлөгчдийн мөнгөөр эхнэрээ дагуулан гадаадад зорчих хэмнэлт мөн үү.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.