Улстөр
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 02 сар 04
Монгол Ардын Намын дарга М.Энхболд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд И.К.Азизов өнгөрсөн 7 хоногт МАН-ын дарга М.Энхболдын Оросын холбооны улсад хийсэн айлчлал амжилттай болсонд баяр хүргэв. МАН-ын дарга М.Энхболд айлчлалынхаа талаар сэтгэл хангалуун байгаа бөгөөд айлчлал Монгол Улсад үр өгөөжтэй, үр дүнтэй айлчлал байсныг дурдаж, талархлаа илэрхийлэв.
Мөн Элчин сайд И.К. Азизов М. Энхболд даргын Монгол, Оросын хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэж, ОХУ-ын Холбооны зөвлөлийн хүндэт медалиар шагнагдсан явдалд баяр хүргэв.
Монгол Ардын Намын дарга М.Энхболд өнгөрсөн сард ОХУ-ын Нэгдсэн Орос намын урилгаар албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр ОХУ-д төлөх их өрийн үлдэгдэл буюу 178 орчим сая ам.долларын 98 хувийг тэглэхээр, ОХУ-ын Холбооны зөвлөл шийдвэрлэсэн тухай баяртай мэдээдээ эргэн ирсэн билээ.
Мөн 2010 онд Монгол Ардын Нам ОХУ-ын Нэгдсэн орос намтай хамтын ажиллагааны Хэлэлцээрт гарын үсэг зурж байсан. Айлчлалын үеэр энэхүү Хэлэлцээрт үнэлэлт дүгнэлт хийж Монгол ардын намын дарга М.Энхболд, Нэгдсэн Орос намын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч, ОХУ-ын холбооны хурлын төрийн Думын дэд дарга, Железняк Сергей Владимирович нар хоёр намын хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн явуулахыг тохиролцож протоколд гарын үсэг зурсан юм..
Монгол ардын намтай хамтран ажиллах, хоёр орны цаашдын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг улам бүр бэхжүүлж байгаадаа баяртай байгаагаа оросын тал илэрхийлж байсан юм.
www.unen.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.