Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 05
Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба авлигын үйлдэл дээрээ баригдсан гэх хэрэг мандаад МАХН-ынхан мэдээлэл өгсгөөд дуугүй болцгоов. Нэг л өдөр Г.Шийлэгдамба батлан даалтанд гарсныхаа дараа олон нийтэд хандсан ил захидал бичиж дараа нь телевизийн шууд нэвтрүүлгээр МАХН-ын булхайг илчилж орхив. Маргааш нь МАХН-ын даргаас бусад нь нэрээ цэвэрлэх гэж тайлбар өгч цэвэр сайхан ажиллаж байгаа, бид Шийлэгдамбаас нүүр бууруулаагүй хэмээн өгүүлэх. МАХН-ын бусад гишүүдийн хувьд тэгэж хэлээд өнгөрөх учиртай. Харин тэдний дундаас Н.Энхбаяр, шинэ цагийн Түгжилээр дотроод байгаа Ц.Оюунбаатар нар юу хэлэх нь сонин байсан юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр олон нийтэд хандан бичсэн ил захидалд тайлбар өгөхдөө энэ захидлыг Шийлэгдамба бичээгүй байх гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Ингээд дараа нь Г.Шийлэгдамба шууд эфирээр энэ захиаг бичсэн. Энд дурдагдсан мөнгөн дүн, өгсөн авсан хүнд нь үнэн гэдгээ хэлэв. Мөн МАХН-ын удирдлагууд түүнийг намаас хөндийрүүлсэн тодруулбал жийсэн.
Энэ ажилд өнөөдрийн Шадар сайд Ц.Оюунбаатар гол үүрэгтэй оролцсон гэдгийг маш тодорхой дурдлаа. Баривчилагдсаныхаа дараа гэрээ нэгжүүлэн хүндхэн байхад Ц.Оюунбаатар ирж захидалд гарын үсэг зуруулсан. Хүндхэн нөхцөлд байсан учир захидлын учрыг сайтар ухаж хараагүй. Намын журмын нөхөд миний төлөө ажиллаж байна гэж бодсон гэдгээ ч хэлдсэн юм. Гэтэл Ц.Оюунбаатарын барьж ирж гарын үсэг зуруулсан захидалд “Энэхүү мөнгийг би хувийн журмаар хүнээс зээлсэн. Асуудал ийм болсон учир Эрүүл мэндийн сайд, МАХН-ын генсекийн албанаас чөлөөлж өгөхийг хүсэе” гэх тайлбартай байж.
Үнэхээр Г.Шийлэгдамбыг баривчлагдсаны дараа МАХН-ынхан мэдээлэл хийхдээ “Г.Шийлэгдамба их хэмжээний мөнгөтэй баривчлагдсан гэхдээ энэ мөнгийг хувийн журмаар найзаасаа зээлсэн юм билээ. Асуудлаа шийдэгдтэл Г.Шийлэгдамба ЭМ-ийн сайд, МАХН-ын генсекийн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэж тайлбарлав. Харамсалтай нь энэ тайлбарын бараг маргаашнаас нь МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болно, Ц.Оюунбаатар Эрүүл мэндийн сайд болох гэнэ гэсэн таамаг хэвлэлээр тарсан. Үнэхээр ийм тохироог АН-тай ярилцаж байсан юм. Харамсалтай нь АН олон фракцитай. Тэдний дунд Н.Энхбаярыг тэгэж давруулдаг нь бага болохоор өнөөдрийг хүртэл Ц.Оюунбаатар, Н.Энхбаяр нарын найруулсан тоглолт хэрэгжээгүй л байна.
Н.Энхбаяр хүний гараар могой бариулж ард нь өрөвдөлтэй, ардын баатар болж үлддэг болсон. Энэ удаагийн найруулсан улстөрийн тоглолтондоо албан тушаал, нэр хүндийн төлөө юу ч хийхээс буцахгүй Ц.Оюунбаатарыг сонгожээ. Г.Шийлэгдамба АТГ-т саатуулагдаж гэрээ нэгжүүлж байхад авлига авсан минь үнэн, албан тушаалаасаа татгалзаж байна гэсэн утгатай захидал бичүүлэн Ц.Оюунбаатарт өгч явуулан гарын үсэг зуруулсан нь мөн ил болов. Мэдээж Н.Энхбаярт ийм юманд гаршсан хүн хэрэгтэй. Энэ шалгуурыг Ц.Оюунбаатар хангасан хэрэг. Учир нь Н.Энхбаярыг МАН-ын дарга байхад /МАХН-ын/ Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатар Г.Шийлэгдамба шиг намдаа хандив авч өгөхөөр зүтгэж яваад авлигын хэрэгт унаж 7 жил “аавынд” суусан. Х.Баатар тухайн үед одоогийн Шадар сайд Ц.Оюунбаатар шоронд эргэж очоод намын даргадаа өгүүлсэн захидлыг нь хэвлэлд өгч олон нийтэд ил болгосон муу үйлтэй хүн гэдгийг хожим нь эрх чөлөөтэй болсныхоо дараа Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.