Себастиан Берсик: АСЕМ-ын үеэр Монгол итгэл хүлээх чадвартайгаа батлах хэрэгтэй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 06

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Гадаад хэргийн яам болон Конрад-Анденауэрын сантай хамтран АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны ажилтнууд болон АСЕМ-ын гишүүн орнууд хариуцсан холбогдох мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг уржигдар зохион байгуулсан. Энэ үеэр ХБНГУ-ын Бохум дахь Руурын их сургуулийн доктор, профессор Себастиан Берсиктэй ярилцлаа.

-Монгол Улс 53 орны тэргүүлэгчид оролцох АСЕМ-ын Дээд төвшний уулзалтыг зохион байгуулс­наар олон талын үр дүн гарна гэсэн хүүлээлттэй байгаа. Бусад улс ор­ны туршлагаас харахад би­дэнд ямар боломжууд байна?

-АСЕМ зохион байгуулагдах өдрүүдэд Мон­гол Улс дэлхийн хэв­лэл мэдээллийн төв болно. Түүгээрээ маш их онцлогтой.

Түүгээрээ маш их онцлогтой. Нөгөө талаас энэ боломжийг сайн ашиглаж чадвал Монгол Зүүн хойд Ази болоод Ази тивд ямар онцлог байр суурьтай орон гэдгээ батлан харуулах, сурталчлан таниулах боломж бүрэн нээгдэх юм. Мэдээж зохион байгуулагч орны хувьд давуу тал олон бий. Тухайлбал, гадаад хамтын ажиллагааны хүрээнд улс орны тэргүүлэгчид болон шийдвэр гаргах төвшинд ажилладаг хүмүүс ирнэ гэдэг бол тухайн хүмүүс улсынхаа байр суурийг нарийн тайлбарлах боломж нээлттэй болж байгаа. 53 орны тэргүүлэгч ирэхээс гадна олон тооны хавсарга арга хэмжээнүүд болно. Энэ үеэр улсынхаа эдийн засаг, нийгэм, улс төрийн асуудлын хүрээнд илэрхийлэх таатай нөхцөл бүрдэнэ гэж болно. Үүнээс гадна АСЕМ нь бусад олон улсын арга хэмжээнээс харьцангуй онцлог зохион байгуулалттай явдаг. Тиймээс арга хэмжээг нээлттэй, чөлөөт хэлбэрээр зохион байгуулж, байр сууриа өвөрмөц маягаар илэрхийлж болно. Оролцож байгаа орнуудын хувьд Монголд зохион байгуулж байгаа нь анхаарал татах нэг зүйл болж байгаа. Тухайлбал, Бельги хотын Брюссель хотод олон улсын чуулга уулзалт зохион байгуулагддагаараа олонд танигдсан. Тэгэхээр тэнд зохион байгуулах нь дэлхийн улсуудад төдийлөн сонирхолтой биш байж болох юм. Харин Монгол шиг онцлог оронд энэ арга хэмжээ болно гэдэг оролцогч орнуудын зүгээс АСЕМ-ыг илүү өвөрмөц болгож байна гэж үзэх нэг өнцөг нь болж байгаа.

-Та хэлэлцүүлгийн үед ямар асуудалд голлон анхаарч зөвлөмжөө өгсөн бэ?

-Хэлэлцүүлгээ АСЕМ-д бэлтгэх нь гэсэн сэдвээр хийсэн. Энэ удаад АСЕМ-ын Дээд төвшний уулзалтын талаар танилцуулга хийхийн зэрэгцээ зохион байгуулагч талаас ямар зүйлд илүү анхаарах хэрэгтэй талаас нь зөвлөмж өгч, сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүллээ.

-Монголчуудын хувьд гадны хөрөнгө оруулагчдыг татахын тулд гол нь ямар мессеж өгөх нь оновчтой гэж бодож байна?

-Аливаа улс хөрөнгө оруулалт татахын тулд хамгийн гол нь итгэл хүлээх чадвартай гэдгээ батлах хэрэгтэй. Хоёрдугаарт, эрхзүйн орчныг бүрдүүлсэн гэдгээ илэрхийлэх нь чухал. Дээрх хоёр үзүүлэлт хамгийн чухал байдаг гэж болно.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх