Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 15
・ 1
Монгол түмний хүсэн хүлээдэг жилдээ ганцхан тохиох сар шинийн баяр өнгөрсөн өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Улс төрийн халуухан үйл явдлууд баярын уур амьсгалд дарагдаж, ээлжит бус чуулганыг хүлээсэн олон асуудлууд шил шилээ даран хүлээж байна.
Тэгвэл цагаан сарын өмнөхөн саяхан шинээр байгуулагдсан ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөл хуралдсан байна. Тэрхүү хурлаас нэгэн сонирхолтой шийдвэр гаргасан нь одоог хүртэл нам дотор нь зөрчил, тэмцэл, үл ойлголцлыг дагуулсаар байгаа гэнэ. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг намын дарга нь гаргуулсан.
Удирдах зөвлөлийн олонх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандын удирдах арга барилд нь дүгнэлт хийж, цаашид удирдуулах боломжгүй гэж үзсэн учраас намын даргадаа хүсэлт гаргажээ. Үүнийг нь намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар харгалзан үзээд ийнхүү үүрэг ажлаас нь чөлөөлжээ. Удирдах арга барилд дүгнэлт хийнэ гэдэг бол намын ажлыг авч явж чадахгүй байна гэсэн үг бололтой. Харин түүний орны хүнийг тухайн Удирдах зөвлөлийн хурлаас томилсон юм. Тодруулбал, Н.Одонгуа эзгүй болоод буй Ерөнхий нарийн бичгийн даргын суудалд томилжээ. Н.Одонгуа нь тус намын анхны үүсгэн байгуулагчдын нэг Сувилахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан өндөр боловсролтой зарчимч эмэгтэй гэдгээрээ намынхаа гишүүдэд үнэлэгддэг ажээ.
Гэтэл цагаан сарын шинийн нэгний өдөр олны гайхшруулсан нэгэн мэдээлэл гарлаа. Тодруулбал, ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд Архангай аймгийн өндөр настан, намынхаа дэмжигч ахмад настан Х.Дүнхэр гуайд хүндэтгэл үзүүлсэн юм. Уг нь түүнийг өдөр хоногийн өмнө хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас үүрэгт ажлаас нь чөлөөлж, орны хүнийг нь хүртэл томилсон. Ийм байхад хуучин дарга нь хуучин ажлаа хийж, намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж яваа нь ихээхэн сонирхол татаж байв. Энэ бол товчоор хэлбэл Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагахгүй байгаагийн илрэл болов уу. Зарим эх сурвалжуудын таамаглаж буйгаар Т.Доржхандыг удирдах арга барилд дүгнэлт хийсэн гэх нэрийдлээр С.Ганбаатар өөрийн багийг бүрдүүлж, хуучин гишүүдийг нь тоглоомын тойргоос гаргах гэж буй хэрэг ч хэмээн үзэж байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.