Н.Энхбаяраас өөр хор найруулчих хүн "алга"

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 16 ・ 3

УИХ-ын  ээлжит бус чуулган өчигдөр эхлэх товтой байсан ч ирц бүрдсэнгүй. УИХ дахь АН-ын бүлэг 35 гишүүнтэй. Тэднээс дөрөв нь томилолтоор ажиллаж буй. ИЗЗН-ын хоёр гишүүн бүртгүүлээд ч ирц бүрдэхгүй, 32  гишүүний ирцийн бүртгэлтэйгээр өчигдөр өнгөрсөн. Уг нь засаг хамтран барьж буйн хувьд "Шударга ёс" эвслийн 10 гишүүн хуралд суухаар ирсэн бол ирц 39-өөс дээш гарах байв.

Гэтэл "Шударга ёс" эвсэл Шадар сайдаар Н.Энхбаярыг томилох асуудлыг явуулахгүй бол чуулганд оролцохгүй гэдгээ АН-д том дуугаар мэдэгдсэн гэх. МАН-ынхан ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй нэрээр луу унжиж, 26 гишүүн нь бүлгийнхээ даргын өрөөгөөр эргэлдсээр өдрийг өнгөрүүлсэн. Үдээс хойшдоо АН, МАН-ын бүлгийн дарга нар уулзаж, тодорхой шийдэлд хүрэх гарцыг эрэлхийлсэн гэх. 

МАН-ынхан засгаас хөөгдсөнөөсөө хойш ямагт сөрөг хүчин байх үүргээ ухамсарлаж, ажил явуулахгүй саад болдог шинэ өвчинтэй болсон. Ажлаа явуулъя, асуудлаа шийдье, эдийн засгаа хүндрэлээс гаргъя гэж дуугардаг мөртлөө яг хэлэлцэх болоход хурал таслаад алга болдог, эсвэл завсарлага авчихдаг. Энэ өнцөгөөс харахад МАН сөрөг хүчин юм шиг. Тэгсэн мөртөө Сонгуулийн хуулиар АН-тай Гацууртаар наймаалцаж, хуулиудын тодорхой заалтыг ашигтайгаараа эргүүлэхийн төлөө эрх баригчдаа "айлгаж" тохиролцдогоороо бол хамтрагч ч юм шиг харагдах болсон нь нууц биш.

Ээлжит бус чуулганы хугацаанд цэцийн асуудлаар дөрөө жийж,  ажил хаяж буй нь  МАН-ыг улам муухай харагдуулав. Тэгсэн мөртлөө Н.Энхбаярыг Шадар сайдад томилох асуудлыг эсэргүүцэхгүй, бүлгээрээ зөвшөөрсөн кноп дарна гэдгээ мэдэгдэв.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: