Баянчандмань суманд хүчирхийллийн хам хэрэгтэн Г.Ариунболдоос өөр дарга хийх хүн алга уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 16 ・ 3


Төв аймгийн Баянчандмань сумын малын эмчээр ажиллаж байсан бүсгүйг ажлаа хийж байхад нь малын гоц халдварт өвчин гарлаа хэмээн дуудаж, улмаар архиар шахаж хээр аваачин зэрлэгээр хүчирхийлсэн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарын хэрэг олны анхаарлын төвд байсаар байгаа.

Бүсгүйг архи уугаагүй учраас хээр машиндаа суулгаж хүч хэрэглэж, улмаар нарийн гэдэсийг нь гэмтээж орхисон. Хохирогч бүсгүй сар шинийн өмнөхөн хоёрдахь хагалгаандаа орсон билээ. Гэмт хэргээ нуун далдлах зорилгоор танихгүй хүүхэн замд хэвтэж байхад нь олж ирлээ хэмээн мэдүүлэг өгч эмнэлэгт авчирсан, улмаар малын халдварт өвчин гарлаа гэж дуудсан ЗДТГ-ын дарга Г.Ариунболд өнөөдрийг хүртэл гэм буруугүй хэмээн гадуур явсаар байгаа. Тэгвэл зэрлэгээр охиныг хүчирхийлэхэд хам хэрэгтэн болох шахсан Г.Ариунболд сар шинийн өмнөхөн ажилдаа орсон талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрбээр, “Баянчандмань сумын хохирогч эмэгтэйг албан тушаалаараа далайлган хуурч хүчирхийлэгчийн гарт тушаасан Ганболдын Ариунболд гэгчийг сая цагаан сараар сумын ЗДТГазрын даргаар эргэж томилсоныг эрс эсэргүүцэж байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zocnin / 2016 02 сар 18/

    mongol tup shuuj chadahgui bol .ard tumen ter novshiig chin shuuj chadna shuu.

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 17/

    Tur zasag gej bnuu bid mongoldoo baij ariach dee ene luivarchidiig songoson bidnii uursudiin buruu odool zuv songolt hiihgui bol ene turd garsan luivarchin deeremchin aluurchid dahiad bidniig archaagui ajilgui yaduu bailgah ni gartsaagui

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 16/

    ichix nyyree gej

    Хариулах