Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 17
・ 8
Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ХЭГ/220 тоот бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд, хариуг 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Н.Энхбаярыг Шадар сайд болгож болохгүй гэсэн хариу өгсөн хэмээн зарим хэвлэлд гарчээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.