Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 18
Шилэн дансны тухай хууль магадгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилж байсан хуулиудаас хамгийн сайн амь орон үр дүнгээ үзүүлсэн, ард түмэнд хүрсэн хууль байх магадлалтай. УИХ-ын дарга З.Энхболдын УИХ-ын дарга байхдаа алх тогшсон хуулиудын хамгийн ухаалаг хуулиудын нэг байсан гэдгийг Монголын иргэн бүр бараг 100 хувийн саналтайгаар хүлээн зөвшөөрөх буйзаа.
Уг хуулийг амь оруулж аагим халуун, идэр есийн хүйтнийг үл ажран, эрх мэдэлтэй дарга нарын эврийг хуга цохин иргэн Б.Цогтгэрэлийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд дөнгөж цэгцрээд байсан Шилэн дансыг Сангийн яамны хэдэн дарга нар, Шилэн дансанд хяналт тавих нэрээр 7 тэрбум төгрөг халааслаад сууж байдаг А.Зангад даргатай Үндэсний Аудитын Газар үнэндээ “цантуулчихсан” хэмээн иргэд одоо сэтгэл дундуур хэлж байна.
Чухам яагаад Шилэн данс цантчихсан бэ? гэдэг асуулт урган гарч ирж байна.
Шинэ он гарсан даруйд Шилэн дансны тухай хуулийн заалтын дагуу Сангийн яам 2016 оноос хариуцан ажиллаж эхлэв. ITZone компаниар 180 сая төгрөгөөр хийлгэн мөнгөөр зодож хуучин хэвийн ажиллаж байсан 9 сая төгрөгийн үнэтэй сайтыг хог дээр шидэж сайн болгоно, сайхан болгоно гэж амлаж байсан ч өнөөдөр иргэн Б.Цогтгэрэлийн хэлж буйгаар ямар ч ажиллагаагүй “сарны гадаргуу” шиг үхмэл сайт болжээ.
2016 оны 1 сарын 15 өдрийн дотор 2015 оны туршид хөтлөж байсан Шилэн дансны мэдээллээ “нөхөж оруул” гэсэн Сангийн сайдын тушаалыг биелүүлж байгаа төсвийн ерөнхийлөн захирагч бараг алга. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндоржоос өөр Шилэн дансыг хөтөлж байгаа хүн өнөөдөр ч алга.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.