Явуургүй болсон Р.Гончигдорж ҮХЦ-ийн даргад санаархав

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 18 ・ 15

Энэ удаагийн УИХ хам­гийн сүүлчийн Намрын чуул­ганаа Цагаан сарын өмнө хаасан ч хэт дураа­раа аашлах болсон спикер З.Энхболдын захи­рамжаар 10 хоногийн туршид ээлжит бус чуул­ганыг хуралдуулахаар бол­сон билээ. Ээлжит бус чуулганаар хэд хэдэн асуудал хэлэл­цэх бө­гөөд хамгийн их анхаарал татаж буй нь Үндсэн хуулийн цэцийн даргын асуу­дал юм. АН-ын бүлэг ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах саналыг оруулж, шийд­вэрлүүлэхээр зүтгэж бай­гаа. Хариуд нь МАН-ын бүлэг энэ асуудлаар зав­сар­лага авсан. Ж.Амарсанааг ҮХЦ-ийн гишүүнээс эгүүлэн тат­сан тохиолдолд түүний суу­далд очих хамгийн магадлалтай хүнээр УИХ-ын “мөнхийн” ги­шүүн Р.Гончигдорж нэр­лэг­дэж байгаа аж.

Шар­гал ордноор яригдаж байгаа­гаар бол өдгөө 63 настай Р.Гончигдорж УИХ-ын гишүүнээсээ чөлөө­лөгдөөд, Цэцийн дарга болох хүсэлтэй байгаагаа З.Энхболдын баруун чихэнд чанга гэгч нь шив­нэж орхисон гэнэ шүү. Р.Гончигдоржид цааш­даа их улс төрд байх ямар ч боломж үлдээгүй нь ойлгомжтой.

Мань хүн математикийн багш хүний хувьд элдэв хорыг гайхал­­тай найруулсны хүчинд улс төрд 26 жил бужиг­­наж дөнгөсөн нэгэн билээ. Одоо тэрбээр намын жагсаалтад би­чиг­дэх гэхээр АН-ын за­луу гишүүдийн хүчтэй эсэр­гүүцэлтэй тулгарах учраас ҮХЦ гэдэг байгууллагад очиж хэдэн жил амар жи­мэр суухаа тооцоолсон бо­лолтой.

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 24/

    хурдхан зайлж өгдөө дахин бүү гай бол

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 24/

    го ноён дуусашгүй нүгэлтэй ,ханаж цадахгүй шуналтай хүндэ

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 23/

    ЯВУУРГҮЙ БОЛНО ГЭДЭГ ЧИНЬ НАСГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ?УМ МАНИБАДНИХУМ

    Хариулах
  • Баяр / 2016 02 сар 22/

    гончигдорж эрх мэдлийн төлөө Монголын Социалист Демократ нам, түүний үзэл санааг эрх мэдлээр солихоор улайран зүтгэн байж худалдсан. Ардчилсан намд нэгдэхгүй бол бид эрх мэдэлгүй үлдэхгээд байна гэж МУИС-ын дугуй зааланд уйлан гуйж нэгдэхгүй гэж олонхи шийдхэд араар хор найруулан давхисаар нэгтгэж ө

    Хариулах
  • иргэн / 2016 02 сар 21/

    Энэ худлаа ардчилал ярьж гарч ирсэн баахан луйварчид хэзээ зайгаа тавьж өгөх бол гэж хүлээх хэрэггүй тэд хэзээ ч өөрсдөө буухгүй тэр бол тодорхой тиймээс буулгах хэрэгтэй!!! сонгохгүй байх ёстой!!! Монгол улсаа гэж боддог хүн эд нарт байхгүй тэрийг бид ардчилсан гэх 26 жилд хангалттай харлаа. Яг угт

    Хариулах
  • гэртээ харь / 2016 02 сар 21/

    Олон долоон юм гоншигнолгүй орон гэртээ хөгшинийхөө чанасан цайг уугаад налайж суулдаа,одоо болоо,гай тус хоёрын харьцаа ойролцоо байгаа дээр инь зайлсан нь дээр,ямар сэтэрлэсэн хуц ухана биш.

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 21/

    Энэ хүн эхнээсээ таалагдаагүй. Монголын хөгжлийг урагш биш арагш нь хангалттай татсан хөгшин чөтгөр. Энэ хүнээс юу ч гарахгүй нь ойлгомжтой.

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 21/

    Ystoi muuhai hun ter yu ch hiihees butsahgui er ni udmaaraa muu uls gegddeg un bilee

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 20/

    одоо зайлаа

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 19/

    Бололгүй яахав Үнэхээрийн их гай ланчгийг ард түмэндээ үүрүүллээ. Юун дэвших вэ Харин ч хариуцлага тооцох ёстой

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 18/

    Гончигдорж одоо болноо, тэтгэвэрийн насанд хүрчихээд. тэтгэвэртээ гар. Монголд Гончиг ахын хийсэн гавьяа байхгүй шүү, Тарьсан гай нь их байна. АН арай ч ийм юм хийхгүй байлгүй дээ ямар хүн дутсан биш

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 18/

    goo dargyn alban dushaal ihedsenuu gehees bagadaagui tetgevert nigarga

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 18/

    одоо энэ нэг галзуугийн хурцын тасгийн 76 хүнээс монгол улс салах цаг болсоон. Бид шинэ хүмүүсийг сонгоно. Тэд сэтгэцийн эмгэг наркологийн төвд 76-уулаа эмчлүүлэх хэрэгтэй. хөөрхийс. өнөөдөр хэлснээ маргааш мартана. Яавч эрүүл хүмүүс биш

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 18/

    МАН, МАХН, АН д иргэд саналаа өгөхгүй дээ. 25 жил дэмжээд эдийн засаг унаж зарим намын гишүүд 7 хаустай, зарим нь сая доллар марттлаа баяжих шивдээ. Одоо төр барих шинэ хүч хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 18/

    Гончигдорж одоо хэрэггүй дээ, тэтгэвэрийн насанд хүрчихээд. АН арай ч ийм юм хийхгүй байлгүй дээ ямар хүн дутсан биш

    Хариулах