УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл матрын нулимс унагав

Улстөр ・Нийтэлсэн: Хөхөө 2016 02 сар 18 ・ 9

 

        Төв аймгийн Баянчандмань суманд малын гоц халдварт цэцэг өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа аж. Цаг агаарын байдлаас шалтгаалж, хаваржилт хүндэрч болзошгүй байгааг сумын удирдлагууд учирлаж байгаа. Гэтэл эрх баригч намын гишүүд Төв аймгийн Баянчандмань сумын Тамгын газрын даргаар Г.Ариунболдыг хуулийн дагуу эргүүлэн томилсныг улстөржүүлж, иргэдээс нэмэх оноо авахаар шуугиж эхэллээ.  Төв аймгийн прокурорын газраас Баянчандмань сумын Засаг даргын орлогч асан Б.Ханбаатартай холбоотой хүчингийн хэргийг нягталж үзээд Г.Ариунболдтой холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр УИХ дахь АН-ын эмэгтэй гишүүдийн өгөөш болж, Г.Ариунболдыг албан тушаалд томилсныг шүүмжилж, матрын нулимс унагаж эхлэв. Эмэгтэй гишүүд хохирогчийг жинхэнээсээ хамгаалахыг хүсч байна уу, түүний хэргээр улс төрийн шоу хийхийг  илүүд үзэж байна уу гэдэг нь хачирхалтай. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн твиттер хуудастаа " МАН-ын дарга М.Энхболд цагаан сараар золгох зуур Баянчандманьд хүчирхийллийн хэргийн хамсаатныг төрийн албанд эргүүлэн томиллоо. Болиулаач " хэмээн жиргэжээ. Эндээс харахад цэвэр улс төрийн зорилгоор хөөсрүүлж байгаа нь илт. Тэгээд ч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс эхлээд хохирогч бүсгүйг эмнэлэгт баглаа цэцэгтэй эргэнгүүтээ селфидэж олны бухимдлыг хүргэсэн нь саяхан. Хохирогчийг учиргүй ихээр өрөвдсөн гэх мөртлөө селфидээд л жиргэж суух улстөрчид. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар адилхан эмэгтэй хүний зовлонгоор ийнхүү улстөржиж байгаадаа огтхон ч санаа зовохгүй байгаа бололтой.Эмэгтэй гишүүд хохирогч бүсгүйг хамгаалсан дүр үзүүлж,  улстөржүүлэх тусам энэ хэргийн үнэн мөн нь шударгаар олдоно гэсэн итгэл олны дунд алдарсаар байна. Сайд байхдаа Тарбозавр Батаараар пиардсан Ц.Оюунгэрэл гишүүн одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах биш хоосон халаглаж, өрөвдөх тактик баримталдаг болжээ. Хэдийгээр Ц.Оюунгэрэл дахин УИХ-ын гишүүн болохгүй гэдгээ зарласан ч улс төрийн тогооноос холдохгүй нь ойлгомжтой. Тиймээс сөрөг хүчнээ намнах сиймхийг алдахгүй анаж байгаа нь энэ. Төрийн сайд байсан хүн байна даа. Жиргээнд дайн зарлаж, суухаар энэ хэргийг хөөсрүүлэхгүй байвал жинхнээсээ их тус болно доо.

- See more at: http://www.unen.mn/content/59584.shtml#sthash.7Xzk8pj9.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 23/

    Оюунгэрэл авгай 2012 оны сонгуулиар газар өгнө гэж амлаж гарсан нь харин ч үнэн шүү. УИХ-д гарсныхаа дараа T.Bataar-р нэлээд шоудаж. нэр хүнд хөөцөлдсөн ер нь ямар байр суурьтай хүн бэ? гэдэг ойлгогдоггүй юмаа. Хийж чадах юмаа л хийгээч дээ!

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 20/

    сонгуулийн шоу хийгээгүй л юм бол хүчиндүүлсэн хохирогч бүрийн эрхийг хамгаалаад тусламжийн гараа сунгах хэрэгтэй ш дээ. Энэ чиглэлээр юу ч хийгээгүй байж дуугүй байх хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ хөөрхий хохирогчийг түмний өмнө ил гаргаад улам хүнд байдалд оруулж байгаа хэрэг биш үү.

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 19/

    Оюунгэрэлийг би үнэхээр мундаг эмэгтэй гэж боддог байсан чинь үгүй юм билээ. Манай Хан уул дүүргээс 2012 онд Лу.Болд хоёулаа дэвшиж Яармагийн ард түмэнд газар өгнө гээд л ... нөгөө Болд нь Баянмонгол хороололд байшин өгнө гээд л ... өө ёстой явж өгсөн.За тэгээд тэр нь дүүрч энэ хоёрын эрх мэдэл хүрд

    Хариулах
  • Балт / 2016 02 сар 19/

    Тэр нөхдүүдийг шүүх шаардлагагүй, шууд буудах хэрэгтэй. Тэгж байж нийгэм цэвэршинэ. Ямар балтуушийн засаг даргын орлогч энэ тэр, рецедевист гэмт хэрэгтэн. Ийм дарга нартай төр гэж ..... ?????????

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 19/

    МАН-ын даргын гарын хүн л байхгүй юу. Оюунгэрэлийн зөв

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 18/

    OUYN GERELIIN ZUB SHUU

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 18/

    Oyungerliin zov shde, xoxirogchiig duudaj xeregtnii gart ugsun xun yaxaaraa xamaagui bg yum, tertee tergui xudal yrij xuurch avaachsan gee bizdee, MAN namiixan icheesee tanai Nomtoibayar gej bas xuchingiin xeregtei ulsturch uxaantai uxna mongoliin turiig buzarlaad suuj bgaa bizdee

    1
    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 18/

    ene neg galzuugin hurtsin tasgin 76-g ter setgetsin emgeg narkologin towd n hurdan hewtvvlbel taarna soliotoi yumnuud...

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 18/

    ene neg galzuugin hurtsin tasgin 76-g ter setgetsin emgeg narkologin towd n hurdan hewtvvlbel taarna soliotoi yumnuud...

    Хариулах