Намын тухайд МАН, АН, МАХН, удирдагчдынх нь тухайд Н.Энхбаяр, М.Энхболд, З.Энхболд

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 18 ・ 1

М.ГАН

Сонгууль дөхсөн тул УИХ-ын нэлээд гишүүн  тойргоо бараадаж, сонгогчидтойгоо тулж ажиллаж байна. Харин Төрийн ордонд олонх, цөөнхийн удирдлагууд үл ойлголцож, улс төрийн зөвшилцөлд хүрч чадахгүй байгаагийн илрэл болж, УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж чадахгүй байна. МАН-ын бүлгийнхэн болохоор олонх өөрсдөө ирцээ бүрдүүлээд хурлаа эхэлж чадахгүй байна шүү дээ гэх мэдэгдлийг хийчихээд гэдийж буй. МАН-ын тухайд олон нийтийн дунд рейтинг өндөр байгаа, бүр тодруулбал, 39 хувьтай байгаа гэж тус намын дарга М.Энхболд Цагаан сарын өмнөхөн ярилцлага өгөхдөө хэлээд байсан. М.Энхболд даргын хэлээд байсан 39 хувь, бодит байдал хоёр газар дээрээ арай л зөрүүтэй байгаа гэдгийг судалгааны нэгэн дүн харуулж байна. Нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр “Максима” судалгааны төвөөс Улаанбаатар хот, Орхон аймаг, Архангай, Увс аймаг, Сүхбаатар аймагт 1500 хүнийг хамруулж хийсэн судалгаагаар улс төрийн намуудын рейтинг дараах байдалтай байгаа ажээ. МАН хэдийгээр тэргүүлж байгаа ч гэлээ даргынх нь хэлсэн шиг 40 хувь дөхсөн зүйл алга. Засгийн эрх барьж байгаа АН-ын рейтинг 25 хувьтай байгаа нь сонгууль товлогдсон энэ цаг үед тун ч эвгүй үзүүлэлт гэдэг хэнд ч ойлгомжтой. Дөрвөн жил шахам засгийн эрх барих хугацаандаа цуглуулсан оноо, бүрдүүлсэн имижид нь олон нийт ийм үнэлгээ өгч байгааг дөрвөн сар хүрэхгүйн дараа болох сонгууль хүртэл засаж, өөрчилж, сонгуульд ялуулна гэдэг юу л бол. “Хар машин нь л туслахгүй юм бол АН арван зургаан оны сонгуульд ялахгүй” гэдэг явган яриа олон нийтийн дунд гарчихаад байгаагийн чухам шалтгаан энэ буй заа.

Хэрвээ маргааш сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ? гэсэн асуултад уг судалгаанд хамрагсад дээрх байдлаар хариулжээ.

Судалгаанаас харахад МАХН-ын рейтинг мэдэгдэхүйц өсчээ. МАХН-ын дарга Н.Энхбаярын рейтинг ч мөн өссөн байна.

Тодруулбал, хувь улстөрчийнхөө хувьд түүний рейтинг өмнөх судалгаануудаас илүүтэй байгааг экспертүүд онцолж байна. МАХН-ын дарга улс орныг хөгжүүлэх талаар өөрийн концепцоо өнгөрсөн 2015 оны наймдугаар сард Ховд аймагт иргэдтэй уулзахдаа анх ил тод илэрхийлсэн.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 19/

    Намууд ч дампуурч дууслаа. Ард тумэн еерсдее хунээ сонгож сонгууль явуулдаг бол жинхэнэ шудрага ес болно. Одоо ч намуудын жагсаалтаар хусээгуй хунээ хучээр сонгох сонголт байна даа. Сонгуулийн хуулийг сайхан унэн зев еерчлелт оруулсаны дараа л сонгууль зев шудрага болно гэж мунхаглана.

    Хариулах