Урлаг
・Нийтэлсэн:
Нийслэл Хүү
・
2014 10 сар 28
Монголын хошин урлагийн шилдгийн шилдэг "Х-ТҮЦ" продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хоёр дахь уран бүтээл "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмэнт шоу тоглолтоо их хотын үзэгчиддээ ирэх сарын 3-наас эхлэн Соёлын төв өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас толилуулахаар болжээ.
Үргэлж шинийг сэдэж бусдыгаа түүчээлж байдаг тус продакшны уран бүтээлчид энэ удаагийн тоглолтондоо МУГЖ Л.Баттулга, МУГЖ И.Одончимэг, МУСТА Н.Онон нараар ахлуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ жинхэнэ шоу тоглолт гэдгийг үзүүлэх нээ.
Энэ дашрамд дуулгахад "Х-ТҮЦ" продакшны "Ийм нэгэн явдал" инээдмийн энтертайнмэнт шоу тоглолт нь монголын хошин урлагийн продакшнуудын энэ жилийн хамгийн отгон тоглолт нь болж байгаагаараа ихээхэн онцлог бөгөөд сүүлчийн тэмээний ачаа хүнд гэдэгчилэн жинхэнэ доргио шоу тоглолтыг үнэнч үзэгчиддээ хүргэх нээ.
Ингээд хошин урлагийг шимтэн үзэгч та бүхэндээ "Ийм нэгэн явдал" тоглолтын сонирхолтой рекламыг хүргэж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг, 99235678, 11329173 лавлаарай
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.