АТГ: Н.Энхбаярыг “төрийн албанд ажиллах боломжгүй” гэсэн дүгнэлт хүргүүлсэн

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 21 ・ 1

medee160219

Авлигатай тэмцэх газар ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулав. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон хүрсэн зарим үр дүнгийн талаар мэдээлэхээр бэлтгэсэн байна. Хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр болон бусад албадын дарга нар оролцов. Хэвлэлийн бага хурлын эхэнд Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг тус газраас 2015 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны талаар мэдээллээ.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг саатуулсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбыг манай байгууллагаас шалгаж прокурорт шилжүүлсэн. Прокурорт очсоны дараа Г.Шийлэгдамбаас олон нийтэд хандсан сонордуулга гаргасан. Үүнд авлига авсан мөнгөө намын эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн тухайгаа илчилсэн. Энэхүү мэдээллийн дагуу АТГ-аас хэргийг дахиж шалгах шаардлагатай гэж үзсэн. Тэр дагуу МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг шалгаж байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учир илүү тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Г.Шийлэгдамбын мэдэгдсэнээр  авлигын мөнгөө намын дарга нартаа  өгсөн нь авлига мөн үү. Үүнийг нарийн  тогтоосон уу?
-“Хандив, авлига” хоёрын хуулийн ойлголт өөр. Эдгээр нөхдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл буюу хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж байна.
 
-ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт холбогдох хэргийн талаар тайлбар өгөхгүй юу? 
-Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяатай холбоотой хэргийг нарийвчлан шалгаж байгаа.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: